Reader.mn artwork

Reader.mn

74 episodes - Mongolian - Latest episode: over 1 year ago - ★★★★★ - 11 ratings

Өнөөдөр ном бидний өдөр тутмын хэрэглээ болж хараахан чадаагүй байна. Ийм үед зохиол бүтээл бичдэг болон ном уншиж, түүнийхээ тухай тэмдэглэл хөтөлдөг залуусын дуу хоолой нийгэмд хамгийн чухал билээ. Тийм ч учраас энэ хүмүүсийг нэгтгэх, тэдний бичвэрээр дамжуулан номыг хэрэглээ болгох, уншсан номоо ярилцдаг соёлыг бий болгох гэсэн мөрөөдөлтэйгөөр www.reader.mn сайтыг эхлүүлээд байна.

Education
Homepage Apple Podcasts Google Podcasts Overcast Castro Pocket Casts RSS feed

Episodes

Лев Толстой “​Иван Ильичийн үхэл”

October 11, 2023 05:05 - 40 MB

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран "Номонд багтсан ертөнц" цуврал нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэхүү нэвтрүүлгийн эхний дугаарт Оросын алдарт зохиолч Лев Толстойн "Иван Ильичийн үхэл" зохиолыг уншсан уншигчид өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. Та уг зохиолын тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтойгоос гадна та бүхэн өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

#29 Харпер Лий "Гургалдайг хөнөөхүй"

October 11, 2023 05:03 - 41.8 MB

Нелл Харпер Лийг дэлхий дахинаа алдаршуулсан Гургалдайг хөнөөхүй роман нь анх 1960 онд олны хүртээл болсон бөгөөд тэр даруйдаа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг борлуулалттай номоор шалгарсан билээ. Тус роман 1961 онд Пулицерийн шагнал хүртэж, одоогийн байдлаар дэлхий дахинаа 40 сая гаруй хувь борлогдоод байгаа юм. Гургалдайг хөнөөхүй роман Америкийн орчин үеийн уран зохиолын сонгодог бүтээлүүдийн нэгд эргэлзээгүй тооцогдоно. “Их Хямралын” (1933–1935) үеийн Америкийн Нэгдсэн Улс, өмнөд...

Шок яриа №1 Түүхийг улс төрчид өмчилдөг үү?

October 10, 2023 16:05

Тухайн нийгэмд ямар үнэт зүйл ноёрхож байна, тэр хандлагаар л түүх бичигддэг билээ. Тэгвэл өнөөдөр улс төрийн намууд болон улс төрчид түүхийг өөрийн дураар өмчилж, монголчуудын түүхийг өөрсдийн хүссэнээр бичих болжээ. Саяхан хүртэл улсынхаа төв талбайн нэрийг намын үзэл суртлаас хамаарч хэд хэдэн удаа сольсон явдлыг та санаж буй байх. Энэ нь сүүлийн жилүүдэд манайд түүхийг өөрсдийн дураар бичиж, өмчилдөг болсныг илтгэж байгаа юм. Иймд Reader.mn сайтын зүгээс “Улс төрчид түүхийг өмчилд...

Подкаст: Элена Фавилли "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд"

October 10, 2023 07:09 - 33.8 MB

Энэ удаагийн дугаартаа бид "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" номын тухай ярилцлаа. Энд өгүүлэх түүх бүхэн итгэл найдвар дүүрэн зүрх сэтгэл дэлхийг өөрчлөх хүчтэйг нотлон харуулна. Эдгээр хатан зоригт эмэгтэйчүүдийн түүх охидыг урам зоригоор бялхааж, гоо үзэсгэлэн гэдэг нас үл харгалзан өөр өөрийн өнгөтэй оршин байдгийг ойлгуулж, залуу охидыг гайхшруулах болно. Дэлхийн нийт тэрслүү охидоо том мөрөөд, өндөрт тэмүүл, шаргуу тэмц!

#32 Казүо Ишигүро "Хөвөлзөх ертөнцийн зураач"

October 09, 2023 07:04 - 41.3 MB

1986 онд бичсэн Хөвөлзөх ертөнцийн зураач хэмээх энэхүү ном Ишигүрогийн хоёр дахь роман бөгөөд үйл явдал нь түүний анхны романы нэгэн адил Японд өрнөдөг. Уг бүтээл цаг хугацааны хувьд ч дайны дараах үе буюу 1948 оны аравдугаар сард эхэлж, 1950 оны зургаадугаар сар хүртэлх үеийг харуулах бөгөөд зохиолын гол хүүрнэл одоо цагт шууд өрнөхөөс илүүтэйгээр романы “би” баатар Масүжи Оногийн дурсамжаас бүрддэг. Хөвөлзөх ертөнцийн зураач бол олон талаар Ишигүрог Ишигүро болгосон бүтээл юм. Хүүрнэлийн а...

#24 Орхан Памук "Цагаан цайз"

October 08, 2023 09:01 - 60.1 MB

Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн зохиол бүтээлүүд монгол хэлнээ хамгийн их орчуулагдсан байдаг. "Цагаан цайз" бол түүний гурав дахь роман бөгөөд түүний бүтээлүүдээс анх удаа англи хэлнээ орчуулагдсан, Памукыг баруунд анхлан таниулсан роман гэдгээрээ онцлог. Өрнө дорнын ижилсэл хийгээд ондоошлыг гайхалтай урнаар илэрхийлсэн энэхүү романаа тэрээр 1984-1985 онуудад бичжээ. Сонирхолтой түүхэн сурвалж дээр суурилж бичигдсэн эл роман Монсудар Утга зохиол цувралын 24 дэх дэвтэр болон хэвлэгдс...

#41 "Нобелийн шагналт эмэгтэйчүүд" Зочин Г.Амартүвшин

October 08, 2023 06:03 - 53.4 MB

3 сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эдлэх тэгш эрх, боломжийн төлөөх өөрсдийн дуу хоолойг хүргэхээс гадна бүх нийтийн баярын өдөр болгон өргөн тэмдэглэсээр ирсэн билээ. Reader подкаст олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хүргэж буй тусгай дугаараараа Нобелийн шагналыг утга зохиол, хими, физик, анагаах ухаан болон эдийн засгийн салбарт хүртсэн эмэгтэйчүүдийн тухай "шарк" Г.Амартүвшинтэй хамт хийсэн сонирхолтой яриаг хүргэж байна.

Тэрслүү яриа №8 Чиртаачдын амрыг эрье буюу хүүхдийн тоглоомын тухай

October 07, 2023 16:05 - 35.4 MB

"Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. "Чиртаачдын амрыг эрье буюу хүүхдийн тоглоомын тухай" гэх энэхүү дугаарт томчууд өөрсдийн хүүхэд насыг дурсан санаж, ямар тоглоомоор наадан өссөн дурсамжаараа аялсан сонирхолтой ярилцсаныг хүргэж байна. Бага насны хүүхдийн тоглоом нь ердөө саатах хэрэгсэл төдий бус хүрээлэн буй хорвоо ертөнцтэй танилцах чухал үйл гэдэгтэй сонсогч т...

Подкаст: Эрих Кестнер "Гулливерийн аялал"

October 07, 2023 09:09 - 47.1 MB

Ирландын шог зохиолч, яруу найрагч Жонатан Свифт өөрийн хамгийн алдартай бүтээл болох “Гулливерийн аялсан түүх” зохиолоо 1726 онд бичжээ. Уг зохиол нь тухайн үеийн нийгэм, хүмүүсийн хандлага харилцааг шүүмжилсэн далд ёгт агуулгатай. Харин Германы зохиолч Эрих Кестнер нь эх зохиолын үйл явдалд суурилан хүүхдэд зориулан дахин бичсэн байна. Эрих Кестнерын өгүүлсэн энэ зохиолд Гулливер одойчууд болон аварга биетэй хүмүүсийн оронд очиж байгаа тухай өгүүлдэг. Эдгээр том жижиг биетэй хүмүүсээр төлөө...

#28 Никколо Макиавелли "Хунтайж"

October 07, 2023 09:03 - 41.3 MB

Сэргэн мандалтын үеийн Италийн агуу түүхч, философич, зохиолч Никколо Макиавеллийн туурвисан “Хунтайж” (Il Principe/De Principatibus) хэмээх ном анх 1532 онд хэвлэгджээ. Бүх цаг үеийн улс төр, философийн бүтээлүүдээс хамгийн алдартай ба хамгийн их маргаан дагуулсан бүтээл гэгдэх уг номыг хэвлэгдсэн цагаас хойш олон хаад ноёд, улс төрийн лидерүүд төр барих гарын авлага болгон ашиглаж ирсэн гэдэг. Төрийг хэрхэн гартаа авах вэ? Гартаа авсны дараа хэрхэн жолоодох вэ? Ард түмэнд хайрлагдахын тулд...

Тэрслүү яриа #4 - Томчууд яагаад хүүхдээрээ үлддэг вэ?

October 06, 2023 02:03

Жангар" хүүхдийн номын редакцаас зөвхөн хүүхдийн ном гэлтгүй, тэдний ертөнц, тулгардаг асуудлууд, томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. Хүүхэд 18 нас хүрээд хуулийн хувьд насанд хүрсэнд тооцогддог. Гэвч тэр үедээ оюун санаа, сэтгэлийн хувьд насанд хүрч чадсан байдаг уу? Өөрийн гэх үзэл бодолтой, аливааг оюунаараа тунгаан, хариуцлагатай шийдвэр гаргадаг хүн өнөөдөр манай нийгэмд хэр олон бэ? Биеэ даах, төлөвшихдөө бид яагаад бусад орны залууса...

Подкаст: Маурис Сендак "Мангасуудын оронд"

October 04, 2023 10:10

Маурис Сендак 1928 онд Нью-Йорк хотод төрсөн бөгөөд төсөөллийн зах хязгааргүй ертөнцөөрөө уншигчдыг аялуулсан ер бусын зохиолч билээ. 12 настайдаа Уолт Диснейн “Фантазиа” хүүхэлдэйн киног үзээд л хүүхдийн ном бүтээхээр эргэлт буцалтгүй шийдсэн аж. Энд яригдаж буй Мангасуудын оронд ном нь 1963 онд хэвлэгдэн гарсан цагаасаа олон орны хүүхдүүдийн хайртай ном болсон юм. Анх хүүхдүүдэд зориулан зурж, бичиж эхлэхдээ тэрээр хэзээ ч цэцэгс, алтан нар, солонгоны зурагтай ном бүтээхгүй гэж өөртөө амл...

ТОМЧУУД ЯАГААД ХҮҮХДИЙН ЭРХШЭЭЛД ОРДОГ ВЭ? I Подкаст №2

October 04, 2023 10:10

Та хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ? Түүнийхээ төлөө юу хийж байна вэ? Германы нэрт сэтгэл судлаач Михаэл Винтерхоффын онц сонирхолтой бүтээл болон монгол эцэг эхчүүд, хүүхэд хүмүүжлийн орчин үеийн асуудлуудын талаар ССҮТ-ийн захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг болон сэтгэл судлаач Б.Энхлэн нартай ярилцлаа.

#40 Владимир Набоков "Лолита"

October 04, 2023 07:03

Зохиолч Владимир Набоков 1955 оны намар “Лолита” романаа гаргаснаар соёлт ертөнцийн уншигчдыг яруу үгс, уран дүрслэлээрээ урхидан ховсдохын сацуу цочролд оруулсаар ирсэн билээ. Reader подкастын энэ удаагийн дугаарт Лолита номыг тойрсон ёс суртахууны асуудлууд, уран зохиолын номын сонголт, уншсан номоороо дамжуулан төлөвших тухай сонирхолтой ярилцлага хийснийг сонсогч та бүгдэд хүргэж байна. Оролцсон: Н.Жавхлан Г.Өсөхсарнай Ц.Сувд Э.Түмэнжин

Шок яриа №3 Монгол Хятадын ээдрээт харилцаа

October 03, 2023 16:09

"Шок яриа" подкастын сонсогчдодоо сүүлийн үед Монголын нийгэмд өрнөөд буй Өвөр Монголчуудын хэл, соёлын асуудлаар мэргэжлийн судлаачдын үгийг хүргэж байна.Энэ удаагийн дугаарт Монсудар хэвлэлийн газрын редактор, Б.БатбаатарМонгол улсын их сургуулийн түүхийн тэнхимийн багш, доктор Н.Алтантөгс нар оролцлоо.

#47 РЕМО Х.ЛАРГО "СУРАХ ГЭДЭГ ӨӨР"

October 03, 2023 12:12

Reader подкаст энэ удаагийн дугаарт бид хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч Ремо Х.Ларго-ийн "Сурах гэдэг өөр: Боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох нь" номын тухай ярилцлаа. "Хүүхэд бүрийн өгөгдсөн чадавхыг бүрэн шавхан хөгжүүлж чадах сургууль л хүүхдийг бие даасан, бүтээлч, сурах чадвартай нэгэн болгож ирээдүйн нийгэмд хөлөө олон амжилттай амьдарч чадах бие хүн болж төлөвшихөд тусалж чадна." Хүүхдүүд хэрхэн суралцдагийг Ремо Х.Ларго ...

#34 Дэвид Воллиамс "Гангста эмээ"

October 03, 2023 09:06

Анх 2011 онд хэвлэгдэж, 2013 онд дэлгэцийн бүтээл болсон билээ. Эмээ, өвөөгөө үргэлжид хөгшин байсан мэтээр бодож тэднийгээ уйтгартай, хоцрогдсон гэх хүүхдүүдийн ойлголтод хариу өгсөн томоохон бүтээл юм.Номын агуулгын хувьд, Бен хэмээх хүү баасан гараг бүрд эмээгийндээ үлддэг. Тэрээр үргэлжид байцайтай хоол иддэг, нүдний шил, буурал үс гээд эмээ нарын сонгодог жишээ болсон эмээгээ нэгэн хэвийн уйтгартай гэж боддог байлаа. Тиймээс эмээтэйгээ байх тун дургүй. Гэвч нэг л өдөр тэрээр эмээгээ өөр ...

#31 Жан Жак Руссо "Нийгмийн гэрээ"

October 02, 2023 09:04

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Нийгмийн ухаан” цувралын тэргүүн дэвтэр, Францын Соён гэгээрлийн хөдөлгөөний гол төлөөлөгч, философич Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ буюу улс төрийн эрхийн зарчмууд” ном анх 1762 онд хэвлэгджээ. Эрх чөлөө ба ардчилал нь түүхийн болон онолын ямар зарчим дээр тулгуурлаж хөгжсөн бэ? Хувь хүн иргэний зүгээс төр, нийгэмд хэрхэн хандаж, хэрхэн харилцаанд орох нь зүйтэй вэ? Бид иргэний хувиар төрөөс юу шаардах ёстой вэ? Улс төрийн үйл ажиллагаанд яа...

#38 Монтескье “Хуулийн Амин Сүнс” (II хэсэг)

October 02, 2023 08:03

Reader подкастын шинэхэн дугаарт бид Францын алдарт философич, түүхч Монтескьегийн "Хуулийн Амин Сүнс" номын тухай үргэлжлүүлэн ярилцлаа. Өмнөх дугаартаа бид Монтескьегийн амьдрал, уран бүтээл, номын гол үзэл санаа, ном төрсөн түүх, ном бичигдсэн түүхэн контекст, орчин үеийн улс төр, нийгмийн амьдралд оруулсан хувь нэмэр зэрэг сэдвүүд дээр анализ хийсэн билээ. Харин энэ удаад буюу "Хуулийн Амин Сүнс" номын подкастын II хэсэгт бид Монтескьегийн цаг агаарын онолын тухай ярилцлаа. Түүний бичсэ...

#37 Монтескье “Хуулийн Амин Сүнс”

October 02, 2023 08:03

Францын алдарт философич, түүхч Монтескьегийн “Хуулийн Амин Сүнс” ном бол дан ганц хууль зүй, улс төр судлал, социологи, олон улсын харилцааны сургуулийн оюутнууд төдийгүй хүн болгоны заавал унших ёстой бүтээл билээ. Хүн төрөлхтний улс төр, нийгмийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан төдийгүй бүх цаг үеийн хамгийн агуу бүтээлүүдийн жагсаалтад зүй ёсоор багтдаг уг номыг Монсудар хэвлэлийн газар “Нийгмийн ухаан” цувралынхаа V дэвтэр болгон Францын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр уншигчдад ...

#36 Мишель Уэльбек "Тулааны талбарын тэлэлт"

October 02, 2023 08:03

Заримдаа чи ганцаардаж, хүнд хэцүү шаналгаатай үедээ зүгээр л хамт суугаад ярилцах хүнээр дутагдаж байсан уу ? Хажууд чинь тийм хүн байхгүй, байх ч боломжгүй үед гомдол төрж хамаг бие чинь зарсхийж өөр хэнийг ч ойртуулахгүй өргөстэй мэт болдог уу ? Ёроолгүй хар ангал сэтгэлийг эзэгнээд, өдөр өнгөрөх тусам улам ганцаардаж, сэтгэлээ дүүргэх зүйл хайж, гансарч байсан уу ? Бусдаар хайрлагддаггүй юм аа гэхэд хэн нэгнийг хайрлах хүсэл төрж байсан уу? Тэр нь эсрэг хүйстэн, найз нөхөд, хамаатан садан...

#43 С.Баяр "Жаран хоног "Жаран"-ы бутархай"

October 01, 2023 16:04

Reader подкастын шинэхэн дугаарт бид Монгол улсын ерөнхий сайд асан С.Баярын бичсэн "Жаран хоног "Жаран"-ы бутархай" номын талаар ярилцлаа. С.Баяр уг номоороо өөрийн 60 хоногийн турш саатуулагдах зуураа бичсэн улс төр нийгмийн амьдралын тухай тэмдэглэл, дурсамжийг өгүүлсэн юм. "Жаран хоног "Жаран"-ы бутархай" номын хэлэлцүүлгийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулсан билээ.Уг хэлэлцүүлгийг улам дэлгэрүүлэх зорилгоор бид Адмон группийн ерөнхий захирал...

#47 РЕМО Х.ЛАРГО "СУРАХ ГЭДЭГ ӨӨР" - 2

December 15, 2020 12:12

Хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч Ремо Х.Ларго-ийн "Сурах гэдэг өөр: Боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох нь" номын тухай ярилцсан 2 дахь дугаарыг хүлээн авна уу. "Хүүхэд бүрийн өгөгдсөн чадавхыг бүрэн шавхан хөгжүүлж чадах сургууль л хүүхдийг бие даасан, бүтээлч, сурах чадвартай нэгэн болгож ирээдүйн нийгэмд хөлөө олон амжилттай амьдарч чадах бие хүн болж төлөвшихөд тусалж чадна." Хүүхдүүд хэрхэн суралцдагийг Ремо Х.Ларго мэднэ. Олон ...

№39 Хайр - I хэсэг

February 14, 2020 09:02

Хайр гэж юу вэ? Хайр гэдэг яруу найргаас л олж болох тансаг төсөөлөл үү? Нийгмийн өөрийнх нь конструкцалсан соёлын бүтээл,төгс зохиол уу? Ердийн нэг гормоны өөрчлөлт үү? эсвэл дурсамжийн синопсис юм уу? Эцэстээ ер нь “хайр” гэж чухам юу болох талаар, хайраас урган гардаг олон сэдвүүдийн талаар "Reader" подкастын Валентины баярын өдөрт зориулсан тусгай дугаарт Г.Өсөхсарнай, Ц.Сувд, Б.Түмэнцэнгэл, Э.Цэнгэлсайхан нар оролцож өөрсдийн үзэл бодлуудыг хуваалцан нээлттэй ярилцсан подкастын нэгдүгээр...