Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Нийгмийн ухаан” цувралын тэргүүн дэвтэр, Францын Соён гэгээрлийн хөдөлгөөний гол төлөөлөгч, философич Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ буюу улс төрийн эрхийн зарчмууд” ном анх 1762 онд хэвлэгджээ.
Эрх чөлөө ба ардчилал нь түүхийн болон онолын ямар зарчим дээр тулгуурлаж хөгжсөн бэ? Хувь хүн иргэний зүгээс төр, нийгэмд хэрхэн хандаж, хэрхэн харилцаанд орох нь зүйтэй вэ? Бид иргэний хувиар төрөөс юу шаардах ёстой вэ? Улс төрийн үйл ажиллагаанд яаж оролцох ёстой вэ?

Францын хувьсгалын болон ардчилсан үндсэн хуулиудын гол гарын авлага болж, нийгмийг үндсээр нь өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулсан уг номын талаар ярилцлаа.

Подкастын зодчоор бид энэ удаа ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш П.Мягмардорж, “Социоаналитик” номын зохиогч А.Хишигтөгс, улс төр судлаач Б.Дөлгөөн болон Монсудар хэвлэлийн газрын редактор С.Ганбатыг урин оролцууллаа.