Reader.mn artwork

Reader.mn

74 episodes - Mongolian - Latest episode: over 1 year ago - ★★★★★ - 11 ratings

Өнөөдөр ном бидний өдөр тутмын хэрэглээ болж хараахан чадаагүй байна. Ийм үед зохиол бүтээл бичдэг болон ном уншиж, түүнийхээ тухай тэмдэглэл хөтөлдөг залуусын дуу хоолой нийгэмд хамгийн чухал билээ. Тийм ч учраас энэ хүмүүсийг нэгтгэх, тэдний бичвэрээр дамжуулан номыг хэрэглээ болгох, уншсан номоо ярилцдаг соёлыг бий болгох гэсэн мөрөөдөлтэйгөөр www.reader.mn сайтыг эхлүүлээд байна.

Education
Homepage Apple Podcasts Google Podcasts Overcast Castro Pocket Casts RSS feed

Episodes

#44 "Монголын Нууц Товчоон" хүүхдэд зориулсан бүтээлийн эргэн тойронд

October 30, 2023 10:03 - 40.1 MB

Reader подкастын энэхүү дугаарт Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн редакцаас эрхлэн гаргасан "Монголын Нууц Товчоон" хүүхдэд зориулсан бүтээлийн тухай зохиогч Б.Батцэцэг, номын зураач Б.Төрмөнх болон түүхч С.Ууганбаяр нартай ярилцсанаа хүргэж байна. Уг номыг эрхлэн гаргахдаа юун түрүүнд XIII зууны үеийн уг түүхээс одоогийн хүүхэд залууст чухам юу нь сонин, өгөөжтэй болохыг бодолцсоны үндсэн дээр хэдийгээр дайн байлдаан хүний амьд байх үгүйг шийдэж байсан үе ч гэлээ Чингис хаан хэмээх ...

Тэрслүү яриа #7 Бид хүүхдээ ойлгодог билүү?

October 29, 2023 16:04

“Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. Энэ дугаарт “ХҮҮХДЭЭ БИД ОЙЛГОДОГ БИЛҮҮ?” сэдвийн хүрээнд ярилцлаа. Ихэнх дээ л хүүхдийг бид сонсдоггүй шүү дээ. Өөрийнхөө бодлыг л тулгадаг. Түүнийгээ хүмүүжил гэж хэлэх нь олонтаа. Тэр нь яг үнэндээ хүмүүжил мөн үү? Яаж хүүхдийг ойлгодог вэ? Яагаад заавал ойлгох ёстой вэ? гэх мэт олон асуудлыг хөндөж байна. Бид үнэхээр андуурдаг...

#21 Кнут Хамсун "Өлсгөлөн"

October 29, 2023 11:11 - 48.2 MB

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Утга зохиол” цувралын 25 дугаарт хэвлэгдсэн энэхүү роман нь модернист уран зохиолын хамгийн сонгодог жишээ билээ. Уран зохиолын илэрхийлж болох хил хязгаарыг тэлсэн цөөхөн бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэх уг зохиол анх Данийн “Шинэ дэлхий” сэтгүүлд хэсэгчлэн нийтлэгдэж, улмаар 1890 онд ном болон хэвлэгджээ. Норвегийн зохиолч Кнут Хамсун уг романаараа уран зохиолын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээгээд зогсохгүй залуу зохиолчдын бүхэл бүтэн үе бий болохо...

#26 Марк Мэнсон "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг"

October 29, 2023 07:01 - 52.7 MB

Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам хэмээх энэхүү гайхалтай номын зохиолч Марк Мэнсон бол өдөрт хоёр сая гаруй хандалттай markmanson.net цахим хуудсын эзэн, амжилттай бизнесмен, “Дижитал номад” нэрээрээ алдартай цахим нийтлэлч хүн билээ. Түүний хоёр дахь бүтээл болох Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг хэмээх энэхүү номыг анх 2016 оны есдүгээр сарын 13-нд Харпер Коллинс хэвлэлийн газраас худалдаанд гаргажээ. Тус ном худалдаанд гараад сар хүрэхгүй хугацаанд Нью-Йорк Т...

Тэрслүү яриа №9 Хүүхдэдээ цаг гаргах ёстой юу? Зав гаргах ёстой юу?

October 28, 2023 16:06 - 34.9 MB

Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг #ЗуныгНомтойӨнгөрүүлье хөтөлбөрийн хүрээнд Жангар редакцаас хүргэдэг "Тэрслүү яриа" подкастын хоёр дахь тусгай дугаараараа бид хүүхдүүдтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ, хүүхэд эцэг эхээсээ юу хүсдэг вэ сэдвийн хүрээнд ярилцсанаа ийнхүү хүргэж байна. Подкаст сонсох холбоосууд: Castbox: https://bit.ly/2CK2IXq YouTube: https://youtu.be/2BWzP9s18ik

Подкаст: Трүмэн Капоти "Тиффани дахь өглөөний цай"

October 28, 2023 07:05 - 43.3 MB

Америкийн алдарт зохиолч Трүмэн Капоти 1958 онд Тиффани дахь өглөөний цай (Breakfast at Tiffany’s) романаа хэвлүүлжээ. Тус бүтээл Капотигийн хамгийн өвөрмөц туурвил төдийгүй орчин үеийн сонгодог бүтээлд тооцогдох болсны цаана хоёр шалтгаан бий. Юун түрүүнд дүрслэл, хэмнэлийн хувьд ер бусын онцлог чанартайгаас гадна уншихад тун ойлгомжтой гайхалтай хэв маяг нь үүнд нөлөөлсөн нь гарцаагүй. Капоти энэхүү бишрэм хэв маягаа "Өвсөн ятга" (The Grass Harp), "Тиффани дахь өглөөний цай", "Хүйтэн сэтгэл...

Подкаст: Чингиз Айтматов "Жамиль"

October 28, 2023 03:06 - 51.9 MB

Чингис айтматов бол орос хэлээр туурвидаг зохиолчдын дундаас бүтээлүүд нь хамгийн их уншигддаг хүмүүсийн нэг юм. Түүнийг монгол уншигчид эссээ, өгүүллэг, тууж, романуудаар нь таних боловч Жамиль хэмээх энэхүү алдартай туужийг нь тэр бүр мэдэхгүй. Жамиль тууж түүний Максим Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөх дипломын ажил байв. Айтматов гучин настайдаа Жамиль туужаа бичсэн бөгөөд анх Новый Мир утга зохиолын сэтгүүлд хэвлэгдэж, улмаар Арагон уг туужийг франц хэл рүү орчуулж, ...

"ТОМЧУУД ЯАГААД ХҮҮХДИЙН ЭРХШЭЭЛД ОРДОГ ВЭ?" БУЮУ ХҮҮХЭД НАС ҮГҮЙ БОЛЖ БАЙНА

October 27, 2023 16:03

"...бид өнгөрсөн нийгмээ үзэн ядсандаа "орчин үеийн" гэх замбараагүй байдлыг хүүхдүүддээ хэт туйлшран олгож, үр дагаварт нь тэднийг хүмүүжлийн доголдолтой, сэтгэлийн төлөвшлийн хувьд насанд хүрч чадаагүй хүмүүс болгож орхиж. Нэг үгээр хэлбэл одоогийн нийгэм насанд хүрсэн хүний дүртэй боловч балчир сэтгэхүйтэй “хүүхдүүд”-ээр дүүрчихжээ.""ТОМЧУУД ЯАГААД ХҮҮХДИЙН ЭРХШЭЭЛД ОРДОГ ВЭ?" БУЮУ ХҮҮХЭД НАС ҮГҮЙ БОЛЖ БАЙНА

Подкаст: Эрих Кестнер "Эмил ба мөрдөгчид"

October 27, 2023 05:09 - 31.4 MB

Энэ бол Германы зохиолч Эрих Кэстнерийг алдаршуулсан хүүхдэд зориулсан анхны детектив роман юм. Анх 1929 онд хэвлэгдсэн бөгөөд өдгөө дэлхийн 60 хэлнээ орчуулагджээ. Үйл явдал нь гоёчилж зассан уран зөгнөлийн орчинд бус, тухайн үеийн Берлин хотын орчинд, амьдралд байх бодит дүрүүдийн талаар өгүүлдэг нь энэ романыг тухайн цаг үед бичигдсэн бусад хүүхдийн зохиолуудаас онцгойруулдаг. Түүнчлэн энэ романд ёс суртахууны сургаалыг ил тод тулгалгүйгээр, дүрүүдийн үйл хэргээр дамжуулан харуулсан нь гай...

Подкаст: Г.Гарсиа Маркес “Зарлагдсан үхлийн товчоон”

October 27, 2023 01:07 - 46.7 MB

Г.Гарсиа Маркесын төдий л танигдаагүй богиновтор хэмжээний бүтээлүүдийн дундаас Зарлагдсан үхлийн товчоон (1981) зохиол бол богино хэмжээний бүтээлүүдээс нь хамгийн сод туурвилд тооцогдоно. Хоёр зуу хүрэхгүй хуудастай энэ зохиолдоо Маркес дэлхийн аль ч өнцөг буланд чухалд тооцогдож, анхаарал татах тийм л түүхийг хүүрнэжээ. Бидний дунд аллага үйлдэгдэж байхад, үүнийг мэдсэн хэр нь ямар ч сэргийлэх арга хэмжээ аваагүй хүн бүр энэ аллагын төлөө хариуцлага хүлээх учиртай юу? Шударга бус явдал гаа...

Тэрслүү яриа #9 Дүрсгүй хүүхэд ба томоотой хүүхэд

October 26, 2023 16:06 - 27.9 MB

Дүрсгүй хүүхэд ба томоотой хүүхэд - Эцэг эхийн боловсролд Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг "Зуныг Номтой Өнгөрүүлье" хөтөлбөрийн хүрээнд "Тэрслүү яриа" подкастын тусгай дугаарыг хүргэж байна. Эцэг эхчүүдэд зориулсан энэ удаагийн яриагаараа бид "Хүүхдийн сониуч зан юунд хөтөлдөг вэ?", "Дүрсгүй байх нь сайн уу, муу юу?" зэрэг хүүхдийн хүмүүжлийн тухай ярилцлаа.

Тэрслүү яриа #8 - Хүүхдийн баярт зориулсан тусгай дугаар: Хүүхэд юу хүсдэг вэ?

October 26, 2023 16:05 - 28.2 MB

Хүүхэд юу хүсдэг вэ? Хүүхдийн баярт зориулсан тусгай дугаар Хүүхдийн баяр удахгүй болно. Энэ өдөр бид сурсан зангаараа хүүхдүүдээ амттан, шинэ тоглоом, бэлгээр хуураад л өнгөрнө. Харин бид хүүхдээ “хүн” гэж тоох, хүсэл бодлыг нь хүндлэх, асууж сонирхдог болох цаг хэзээ ирэх вэ? Хүүхэд үнэндээ юу хүсдэг вэ? Хүүхдийн номын редакцын хамт олон энэ тухай ярилцаж, үзэл бодлоо хуваалцлаа.

Подкаст: Стефан Цвейг "Шатрын тууж"

October 26, 2023 08:06 - 48.9 MB

Шатрын тууж хэмээх зохиол Цвейгийн туурвилууд дундаас Баруунд хамгийн ихээр алдаршсан бүтээлүүдийн нэгд тооцогддог. Уг тууж дэлхийн дахинд хэдэн саяар худалдаалагдсан төдийгүй Герман, Австри зэрэг улсад дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт зүй ёсоор багтдаг юм. Тэрээр уг туужаа Бразиль улсад цагаачлан амьдарч байхдаа бичсэн бөгөөд 1942 онд амиа хорлон нас нөгчихөөсөө ердөө хэдхэн хоногийн өмнө Америкийн хэвлэлийн газартаа илгээж байжээ. Шатрын тууж зохиол Цвейгийн нацизмын тухай ...

#42 "ХУДАЛ & БУЛЛШИТ" | Зочин Ч.Лодойсамбуу

October 26, 2023 08:03 - 38.9 MB

Бид бүгдээрээ худлын ертөнцөд амьдардаг. Бүгд дор бүрнээ тодорхой хэмжээгээр худал хэлнэ. Тэгэхээр бид бүгдээрээ худалчид болж байгаа юм. Найз нөхөд, амраг хос, эцэг эх, ажлын хамтрагч гээд олон төрлийн харилцаанд хүмүүс цаад хүнийгээ зовоохгүй, сэтгэлийг нь шаналгахгүй гэх нэрийдлээр ихэвчлэн "цагаан худал" хэлдэг гэсэн үг. Харин "цагаан бус худал" гэх ухагдахуун ч бас бий. Худал хэмээх үг хойноосоо "худ хүмүүс", "худрах", "худ гарууд" гэх олон "дагуул" үгнүүд төрүүлээд нэлээн хэдэн жилийн н...

Шок яриа №2 Талцах уу? Яах уу?

October 25, 2023 16:05 - 44.1 MB

Монголчууд нутаг усаараа талцан жалга довны үзэл гаргаж, хэн нэгнийгээ араас нь чангааж атаархан жөтөөрхөж, үндэс угсаагаа үнэндээ сайн мэдэхгүй байж халх, ойрад, буриад гэж хэрэлдэх нь өнөөгийн нийгмийн дүр төрх болжээ. Энэ бүхэн юунаас улбаатай юм бол? Модератор: Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор) Зочид: С.Ууганбаяр (Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер) С.Эрдэнэболд (Улс төрч, "Эзэнт Гүрний Туульс" номын зохиолч) Ц.Минжин (Түүхийн ух...

Подкаст: Элиас Канетти "Марракешийн дуу хоолой"

October 25, 2023 08:06 - 42.6 MB

Нобелийн шагналт зохиолч Элиас Канеттигийн энэхүү зохиол бол нэгэн аялагчийн Марракеш хотоор хэрхэн аялснаа тэмдэглэн бичсэн жирийн нэг аян замын тэмдэглэл гэвэл эндүүрэл болно. Бид энэ зохиолоор дамжуулан баян, ядуу хүн ард, сохор гуйлгачин, тэмээний наймаачин, мал нядлагч, дайнд оролцогч, биеэ үнэлэгч, ажилгүйчүүдтэй уулзаж, Канетти ч ер бусын ажиглалтаараа уншигчдадаа ар араас нь гэнэтийн бэлгүүдээ барина. Аливаа бүхнийг асар богино хугацаанд, гүн гүнзгий мэдэхийг хүсдэг хүн ихэнхдээ юу ч ...

#27 Дийтмар Дат "Карл Маркс"

October 25, 2023 08:02 - 34.9 MB

Германы зохиолч, нийтлэлч Дийтмар Дат Карл Маркс хэмээх энэхүү бүтээлд түүний амьдрал бүтээлийг шинжилжээ. Ингэхдээ Марксын зохиолуудаа туурвихад нөлөөлсөн тухайн цаг үеийн сэтгэлгээ болон улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлохын сацуу түүний бүтээлүүдийн өнөө цаг үе дэх ач холбогдол, хэрэглэх боломжийг голчлон авч үзжээ. Тус бүтээл нь 4 бүлгээс бүрдэх бөгөөд Германы "Реклам" хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "100 нүүр" цувралаар 2018 оны 4 дүгээр сард хэвлэгдсэн. Карл Марксын амьдрал, бүтээл...

#33 Наоми Клайн "Шок номлол"

October 25, 2023 07:04 - 55.6 MB

Канадын сэтгүүлч, зохиолч, нийгмийн идэвхитэн Наоми Kлайн "Шок Номлол: Гамшгийн Капитализмын Үүсэл" номоо 2007 онд бичжээ. Тус бүтээлд Чикагогийн дэг сургуулийнхан буюу Милтон Фридманы Неолиберал эдийн засгийн бодлогыг баримтлагчид хэрхэн өөрсдийн бодлогоо хуйвалдаан, тархи угаалт болон манипулацийн аргаар хэрэгжүүлдэг нууц түүхийг өгүүлнэ. Дэлхийн 27 хэлнээ орчуулагдан, олон улсын бестселлер болсон уг номыг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр уншигчдад хүргэсэн. 1980-аад оны сүүл...

#25 "Монгол утга соёл" цуврал

October 25, 2023 05:01 - 31.4 MB

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Монгол утга соёл” гэх аман зохиолын цуврал бүтээл шинэчлэгдэн хэвлэгдсэн байна. Тус цувралд “Тууль, Оньсого, Домог, Домог үлгэр, Үлгэр, Ертөнцийн гурав, Аман наадгай, Ерөөл магтаал, Зан үйл” гэсэн 9 ном багтжээ. Тухайн сэдвийн хүрээний аман зохиолыг түүвэрлэн, эмхтгэн боловсруулснаас гадна өргөн хүрээтэй судалгаа хийж, аман зохиолын ач холбогдол, үг хэллэгийн онцлог, түүнийг дагалдах уламжлалт зан үйл зэргийг дэлгэрэнгүй хэр нь энгийн ойлгомжтой бай...

#46 А.Марал "Зүүдний даяанч"

October 24, 2023 16:05 - 31.8 MB

Reader подкастын цоо шинэхэн дугаарт бид цэл залуухан зохиолч А.Маралын "Зүүдний даяанч" хэмээх номын талаар хөөрөлдлөө."Заримдаа та хэн нэгнийг үгүйлэхэд тэр хүн хажууд чинь байхгүй, байх ч боломжгүй үед гомдол төрж хамаг бие чинь зарсхийж өөр хэнийг ч ойртуулахгүй өргөстэй мэт болдоггүй гэж үү? Сэтгэлдээ өөр нэгэн шүүгээ нээчхээд тэнд төсөөллийнхөө ертөнцийг нээчихсэн юм." "Тэр л харцаар удаан ширтэж байснаа гараад явчихсан билээ. Энэ бидний сүүлчийн уулзалт байсан юм." "Ядаж зөрө...

Подкаст: Антуан Де Сэнт-Экзюпери "Бяцхан хунтайж"

October 24, 2023 05:08 - 32 MB

Осолдож, төөрсөн нисгэгч, эгэлгүй бяцхан хүү хоёрын нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх "Бяцхан Хунтайж" зохиол нь бүх насны уншигчдын сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. Цэцэн мэргэн, ид шидийн гэмээр гайхамшигт энэ ном нь зүрх сэтгэлийн гүн дэх нууцыг өгүүлж, оршихуйн утга учир, хайр энэрлийн хүчийг ойлгуулах болно. Орчлон хорвоод цор ганц байдаг хэмээн итгэж, хайрлан хамгаалдаг цэцгээ орхиод гарсан тэрээр олон гарагаар аялаж ван ноён, худалдаачин, архичин, дэнлүү асаагч, газарзүйч зэрэг хүмүүстэй уу...

#49 РЕМО Х.ЛАРГО "СУРАХ ГЭДЭГ ӨӨР" - 3

October 23, 2023 12:12

Хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч Ремо Х.Ларго-ийн "Сурах гэдэг өөр: Боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох нь" номын тухай ярилцсан 3 дахь дугаарыг хүлээн авна уу. "Хүүхэд бүрийн өгөгдсөн чадавхыг бүрэн шавхан хөгжүүлж чадах сургууль л хүүхдийг бие даасан, бүтээлч, сурах чадвартай нэгэн болгож ирээдүйн нийгэмд хөлөө олон амжилттай амьдарч чадах бие хүн болж төлөвшихөд тусалж чадна." Хүүхдүүд хэрхэн суралцдагийг Ремо Х.Ларго мэднэ. Олон ...

Подкаст: Надин Гордимер "Зургаан тохой газар"

October 23, 2023 06:05 - 30.1 MB

Улс төрийн зүтгэлтэн, нобелийн шагналт (1991) зохиолч Надин Гордимерийн "Зургаан тохой газар" өгүүллэгийн түүвэр нь анх 1982 онд Penguin хэвлэлийн газраас хэвлэгдэн гарчээ. Энэхүү түүвэрт зохиогчийн 1956 оноос 1980 он хүртэлх хугацаанд бичсэн бүтээлүүд дундаас сонгогдсон шилдгийн шилдэгт тооцогдох долоон өгүүллэг багтсан байна. Тухайн үед хувь хүнийг дарлах, арьс өнгөөр гадуурхах байдал хэрээс хэтэрч, газар нутаг заан хүчээр нүүлгэж, өөр арьст хүмүүс хоорондын гэрлэлт, бэлгийн харилцааг хуу...

Подкаст: Женнифер Л.Скотт "Шик хатагтайн зөвлөгөө"

October 21, 2023 05:08 - 55.2 MB

Энэ бол Парисын арванзургадугаар дүүрэгт амьдрах Шик хатагтайгаас Лос-Анжелесийн оюутан Женниферын сурч авсан үнэтэй зөвлөгөөгөөр дүүрэн ном юм. Ном доторх зөвлөгөө-хичээлүүд маш тодорхой, энгийн хэрнээ өдөр тутмын амьдралд эерэг хандлага, зөв дадал, итгэмээргүй өөрчлөлт авчирсан тухай уншигчид нь ам булаалдан ярьж байна. Бидний амьдарч буй материаллаг ертөнцөд тоо томшгүй сонголт, түүнийг дагасан эцэс төгсгөлгүй хэрэгцээ, хүсэл шунал нэгэнт бий болоод байгаа ч бид өөрийн гэсэн үнэт зүйлтэй ...

Подкаст: Элена Алонсо Фрайле "Дууч хөвгүүд"

October 21, 2023 03:06 - 29.2 MB

Испанийн зохиолч Элена Алонсо Фрайлийн ''Дууч хөвгүүд'' (2015) ном нь дуу хөгжмөөр холбогдсон хоёр хүүгийн тухай өгүүлнэ. Хэн нэгний түүх өөр нэг хүнд хэрхэн нөлөөлж болохыг энэ зохиолд өгүүлэхээс гадна төрж өссөн орчин ахуйгаасаа салж холдсон хэн бүхэнд тохиолддог бэрхшээлийн тухай, нөхөрлөл, хөгжим тэр дундаа найрал дуучид хамтын хүч чармайлтаар хэрхэн нэг хүн мэт болдог тухай сонирхолтой өгүүлжээ. Дууч хөвгүүд ном хэвлэгдэн гарсан даруйдаа Латин Америкийн хүүхдийн уран зохиолын 26 дахь уда...

Тэрслүү яриа #6 Хүүхдийн танин мэдэхүйн хөгжил гэж юу вэ?

October 20, 2023 16:04 - 22.7 MB

"Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. Бид бүгд л хүүхдийнхээ танин мэдэхүйг хөгжүүлэхийг хүсдэг шүү дээ. Харин нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдлэгийг олгож байгаа болов уу? Мэдээж хүүхдийнхээ сэтгэхүйг хөгжүүлэх нь чухал зүйл ч гэсэн зарим асуудлыг орхигдуулаад байна уу? Бид эдгээр асуултын хариултыг олох гэж санал солилцлоо. Та ч гэсэн энэхүү яриаг сонсоод нэг ...

#23 Ж.К.Роулинг "Харри Поттер"

October 20, 2023 12:12 - 56.7 MB

Үе үеийн хүүхэд, залуусын хамгийн дуртай баатруудын нэг залуу шидтэн Харри Поттерийн түүх эхлээд аль хэдийнэ 20 жил ой өнгөрчээ. Уг түүхийг бүтээгч Ж.Роулинг 12 хэвлэлийн компаниас татгалзсан хариу авсны эцэст "Философийн чулуу" нэртэй эхний дэвтрээ ердөө 500 хувь хэвлүүлсэн нь дэлхийн уран зохиолын түүхэнд тодоор бичигдэх агуу аяллын эхлэл болсон юм. 7 цуврал нь дэлхий дахинд 500 сая гаруй хувь борлогдон рекорд тогтоож, 89 орны хэлээр орчуулагдсанд гайхах зүйлгүй юм. 20-р зууны сүүл, 21-р зу...

#20 Казүо Ишигүро "Өдрөөс үлдсэн зүйл"

October 19, 2023 10:10 - 41.2 MB

Өдрөөс үлдсэн зүйл роман бол Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүрогийн хамгийн алдартай роман бөгөөд 1989 онд их Британид хэвлэгдэж "Бүүкэрийн шагнал" хүртжээ. Хүний амьдралын ээдрээ нугачааг уран яруу, нарийн гярхай дүрслэн бичсэн эл роман нь хүний амьдралын утга учир, хувь хүн болоод нийгэм соёлын нарийн төвөгтэй харилцаа, сэтгэл хөндүүрлэм мөн чанарыг илчлэн харуулснаараа онцгой бүтээл болжээ. Хожим 1993 онд энэхүү зохиолоор дэлгэцийн уран бүтээл хийсэн нь Оскарын наадамд 8 төрлөөр нэр д...

Подкаст: Хорхе Луис Борхес "Даян дэлхийн жигшүүрт түүх"

October 19, 2023 04:07 - 37.7 MB

XX зууны хамгийн нэр нөлөөтэй зохиолчдын нэг болох Хорхе Луис Борхес 1935 онд уран зохиолын анхны ном болох "Даян дэлхийн жигшүүрт түүх"-ээ бичжээ. Борхес эдгээр өгүүллэгээ “хүүрнэл дасгалууд” хэмээн тун даруухнаар нэрийдсэн нь энэ түүврийн нэлээд егөөтэй, бардам нэрээс эрс ялгарна. Борхес ертөнцийн бүхий л жигшүүрт хэргийн тухай өгүүлэх гэж буй мэтээр тун эрдсэн гарчгаар түүврээ нэрлэсэн ажээ. АНУ, Хятад, Япон, Аргентин, Андалус, Египет, Судан: түүвэрт багтсан 14 өгүүллэг дэлхий ертөнцийн эд...

Ремо Х.Ларго "Сурах гэдэг өөр" - Асуулт хариулт

October 18, 2023 16:01

Хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч Ремо Х.Ларго-ийн "Сурах гэдэг өөр: Боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох нь" номын тухай подкастын талаар ирсэн асуултуудад хариулсан шинэ дугаарыг хүлээн авна уу. Хүүхдүүд хэрхэн суралцдагийг Ремо Х.Ларго мэднэ. Олон улсад алдартай хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч тэр бээр хүүхдэд тохирсон хүмүүжлийн төлөө хүчин зүтгэж яваа нэгэн. Тэрээр хичээлийг хүүхди...

ШОК ЯРИА №4 Францын хувьсгал

October 16, 2023 11:11

Францын хувьсгал бол яах аргагүй хүн төрөлхтний нийгэм, соёл болон сэтгэлгээнд тэсрэлт хийсэн түүхэн үйл явдал билээ. Францын хувьсгалын цаад шалтгаан чухам юу байв? Хувьсгал яг хэрхэн өрнөв? Үр нөлөө нь бусад улс орнуудад хэрхэн тархав? "Шок яриа" подкастын цоо шинэхэн дугаараар бид дээрх асуултуудад хариулсан бөгөөд мэргэжлийн судлаачийн сонирхолтой яриаг хүргэж байна. Онцлох зочноор бид улс төр судлаач, Францын "Sciences Po" их сургуулийн судлаач Б.Дөлгөөнийг урин оролцууллаа. Тэрээр Со...

#48 РЕМО Х.ЛАРГО "СУРАХ ГЭДЭГ ӨӨР" - 2

October 15, 2023 12:12

Хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч Ремо Х.Ларго-ийн "Сурах гэдэг өөр: Боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох нь" номын тухай ярилцсан 2 дахь дугаарыг хүлээн авна уу. "Хүүхэд бүрийн өгөгдсөн чадавхыг бүрэн шавхан хөгжүүлж чадах сургууль л хүүхдийг бие даасан, бүтээлч, сурах чадвартай нэгэн болгож ирээдүйн нийгэмд хөлөө олон амжилттай амьдарч чадах бие хүн болж төлөвшихөд тусалж чадна." Хүүхдүүд хэрхэн суралцдагийг Ремо Х.Ларго мэднэ. Олон ...

Подкаст: А.И.Солженицын "Иван Денисовичийн нэг өдөр"

October 15, 2023 08:08 - 45.1 MB

Амьд ахуй цагтаа зохиол бүтээлээрээ улс төрийн дээд түвшинд шууд нөлөөлсөн зохиолч цөөхөн. Александр Исаевич Солженицын бол гарцаагүй тэдний нэг билээ. Иван Денисовичийн нэг өдөр зохиол 1962 онд Новый мир сэтгүүлд анх хэвлэгдэхдээ Никита Сергеевич Хрущёв (1894–1971)-ын тусгай зөвшөөрлөөр гарч байв. Энэхүү тууж Солженицыныг дэлхий дахинд алдаршуулаад зогсохгүй, судлаач шүүмжлэгчид болон түүхчдийн үзэж буйгаар зөвлөлт засаглалыг нуран унахад хамгийн ихээр нөлөөлсөн бүтээл ажээ.Энд зөвхөн нэг өд...

#39 Хайр - I хэсэг

October 14, 2023 09:02 - 110 MB

Хайр гэж юу вэ? Хайр гэдэг яруу найргаас л олж болох тансаг төсөөлөл үү? Нийгмийн өөрийнх нь конструкцалсан соёлын бүтээл,төгс зохиол уу? Ердийн нэг гормоны өөрчлөлт үү? эсвэл дурсамжийн синопсис юм уу? Эцэстээ ер нь “хайр” гэж чухам юу болох талаар, хайраас урган гардаг олон сэдвүүдийн талаар "Reader" подкастын Валентины баярын өдөрт зориулсан тусгай дугаарт Г.Өсөхсарнай, Ц.Сувд, Б.Түмэнцэнгэл, Э.Цэнгэлсайхан нар оролцож өөрсдийн үзэл бодлуудыг хуваалцан нээлттэй ярилцсан подкастын нэгдүгээр...

#30 Роберт Каган "Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь"

October 14, 2023 08:03 - 45.7 MB

Энэ удаа бид Роберт Каганы "Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь" номын талаар ярилцлаа. “Хүйтэн дайн дууслаа, коммунизм сөнөчихлөө, либерал ардчилал нь хүн төрөлхтний үзэл суртлын эволюцийн төгсгөлийн цэг төдийгүй, хүний засаглалын эцсийн хэлбэр учир түүхийн төгсгөлийг харуулж байна” хэмээх Фрэнсис Фукуяамагийн үзэл санаанд Америкийн түүхч, гадаад бодлогын шинжээч Роберт Каган няцаалт өгөх зорилгоор өөрийн “Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь” гэх номоо 2008 онд бичжээ. Каган уг номоороо дэлхи...

И Мүн Ёл "Манай бүдэрсэн баатар"

October 14, 2023 06:05 - 22.9 MB

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран "Номонд багтсан ертөнц" цуврал нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэ удаа бид сонсогчиддоо Өмнөд Солонгосын зохиолч И Мүн Ёлын "Манай бүдэрсэн баатар" номыг уншсан уншигчдын санал бодлыг хүргэж байна. И Мүн Ёлын олон талт, чухал бүтээлүүдийн нэгд тооцогддог эл тууж нь хүч чадалтай нэгэн нь бусдыгаа захирч, дарангуйлж буй нийгэмд хүмүүс хэрхэн харилцдаг вэ? Дарлагдсан олонд дарангуйлагчийг эсэргүүцэж, шударга ёсыг тогтооход юу саад болдог вэ? ...

Элис Манро "Сайн бүсгүйн хайр"

October 14, 2023 06:05 - 28.1 MB

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран "Номонд багтсан ертөнц" цуврал нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэ удаагийн дугаарт Канадын зохиолч Элис Манрогийн "Сайн бүсгүйн хайр" номыг уншсан уншигчид өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. Энэхүү зохиол нь анх 1996 онд Нью Йоркер сэтгүүлд "Хайр, нууц, алуурчин" нэртэйгээр хэвлэгдэж байсан ч хоёр жилийн дараа өдгөөгийн нэрээрээ буюу Сайн бүсгүйн хайр нэрээр уншигчдад хүрсэн билээ. Та уг зохиолын тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтой....

Лев Толстой "Крейцерийн сонат"

October 14, 2023 06:05 - 27.5 MB

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран "Номонд багтсан ертөнц" цуврал нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэ дугаартаа бид Оросын суут зохиолч Лев Толстойн "Крейцерийн сонат" номын тухай ярилцлаа. Толстой энэ тууждаа утга зохиолын мөнхийн сэдэв болох хайр дурлал, гэрлэлт, хардалтын тухай өгүүлжээ. Гэхдээ Толстой байдаг л нэг хайрын түүхийг бичсэнгүй. Тэрээр эдгээр сэдвийг задлан шинжилж нийгмийг сэрээх, өдөөхөд ашигласан байна. Хувь хүний аз жаргал, зовлон гуниг нь нийгмийн нөхцөл ...

Подкаст: Оэ Кензабүро "Тэжээмэл"

October 14, 2023 05:06 - 43.6 MB

Нобелийн шагналт зохиолч Оэ Кензабүрогийн дөнгөж хорин гурван насандаа бичсэн Тэжээмэл зохиол нь Японы утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Акүтагавагийн нэрэмжит шагналыг 1958 онд хүртжээ. Энэхүү зохиолд дайны төгсгөл үеийн Япон орны алс бөглүү тосгоны амьдралыг “би” хүүрнэгч болох арваад настай хүүгийн нүдээр харж, дүрслэн өгүүлсэн юм. Ойд унасан онгоцны нисгэгч болох “хар цэрэг”-ийг томчууд уулнаас авчирч, улмаар хүүхдүүдийн хувьд “тэжээж” болох хамгийн өвөрмөц амьтан болно. Оэ К...

Хайнрих Фон Клайст "Михаэль Коолхаас"

October 14, 2023 05:05 - 13.7 MB

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран бүтээсэн "Номонд багтсан ертөнц" нэвтрүүлгийг цувралаар хүргэж байна. Энэ дугаарт уншигчид маань Германы нэрт зохиолч, яруу найрагч Хайнрих Фон Клайстын "Михаэль Коолхаас" туужийн талаар ярилцлаа. Юу юунаас илүү танил талаа эрхэмлэдэг улстөрчдөд хууртсан адууны худалдаачны өшөө авах гэсэн тэмцлийн түүх 200 жилийн дараа ч шинэ соргог хэвээр. Клайстын бичиж үлдээсэн найман туужаас хамгийн алдартай нь энэхүү “Михаэль Коольхаас” юм. Та уг зохиолын тухай ...

Подкаст: Дэвид Воллиамс "Даашинзтай хөлбөмбөгчид"

October 14, 2023 04:09 - 33.5 MB

Уг зохиолын үндсэн санааг Дэвид Воллиамсын BBC телевизийн Little Britain шоунд бүтээсэн хэд хэдэн дүр болон түүний хувийн амьдралын түүхээс сэдэвлэсэн бөгөөд дүрүүдийн хөгжилтэй хошин байдал, охидын хувцас өмсөж хөгжилдөж буй дэггүй хүүгийн дүр зэрэг нь өөрийн эрхгүй зохиолч багадаа ийм хөвгүүн байсан байхдаа гэсэн бодлыг уншигчдад төрүүлнэ.12 настай Деннис хүү сургуулийнхаа хамгийн алдартай охинтой нийлж хөгжилдөхийн тулд эмэгтэй дүрд хувиран сургуульдаа очсоноос бий болсон хөгжилтэй, хүндрэ...

Роберто Боланьо "Люмпений тууж"

October 14, 2023 04:05 - 17.6 MB

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран бүтээсэн "Номонд багтсан ертөнц" нэвтрүүлгийг цувралаар хүргэж байна. Энэ дугаартаа Чилийн зохиолч Роберто Боланьогийн "Люмпений тууж" номын тухай ярилцлаа. Боланьогийн богино хэмжээний сод бүтээлүүдийн нэг болох "Люмпений тууж" эцэг эх нь замын ослоор гэнэт нас барсны дараа өнчирч хоцорсон эгч дүү хоёр, томоос том Ром хотод хэрхэн аргаа олж, амьжиргаагаа залгуулж буй тухай өгүүлнэ. Энэ орчин үеийн “төлөвшлийн” романаараа Боланьо, порнограф, биеэ үнэ...

Мо Янь "Эргэлт"

October 14, 2023 04:05 - 38.9 MB

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран "Номонд багтсан ертөнц" цуврал нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэ удаагийн дугаарт Хятад улсаас утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хүн болох Мо Янь "Эргэлт" номыг онцолж байна. Мо Янь энэхүү намтарчилсан тууждаа, соёлын хувьсгалын хөлд хохирч хоцорсон хүүхэд ахуй наснаасаа эхлэн хожим алдартай зохиолч болох хүртэлх хувийн амьдралаа Хятадын нийгмийн амьдралын өөрчлөлт, хувьсалтай зэрэгцүүлэн хүүрнэсэн байна. Та уг зохиолын ...

Вольтер "Кандид буюу өөдрөг үзэл

October 14, 2023 04:05 - 46.9 MB

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран "Номонд багтсан ертөнц" цуврал нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэ удаагийн дугаарт Вольтерын "Кандид буюу өөдрөг үзэл" номыг уншсан уншигчид өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. Энэхүү зохиол 1759 онд анх хэвлэгдсэн ба Руссогийн Нийгмийн гэрээ, Монтескюгийн Хуулийн үзэл санаа, Дидрогийн Энциклопедийн хамтаар Европын Соён гэгээрлийн эриний хамгийн сонгодог бүтээлүүдийн нэгд тооцогддог. Вольтерын энэ романыг түүний бусад бүтээлийн хураангуй ...

Сабахаттин Али "Арьсан хүрэмтэй Мадонна"

October 14, 2023 04:05 - 43.1 MB

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран "Номонд багтсан ертөнц" цуврал нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэ удаагийн дугаарт Туркын алдарт зохиолч Сабахаттин Алигийн нэгэн сод бүтээл болох "Арьсан хүрэмтэй Мадонна" зохиолыг уншсан уншигчид өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. Энэхүү зохиолд Раиф Эфэндигийн дотоод сэтгэлийн ээдрээ, хайр дурлал, дурсамжийг өгүүлэх бөгөөд гол дүрийн хайр сэтгэл, өдөр тутмын амьдралаас гадна дотоод сэтгэлийн хувирал, эргэцүүлэл, бодлыг нарийн хүүрнэсн...

"Бид яагаад түүхээ мэдэх ёстой вэ?"

October 13, 2023 16:08 - 64 MB

Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулж буй Соён гэгээрлийн өдрийн "Түүх, Өв соёл" 7 хоногийн хүрээнд "Бид яагаад түүхээ мэдэх ёстой вэ?" подкаст. Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр Эх түүхийн багш нарын нэгдэл ТББ-ын тэргүүн М.Бямбадаш Монсудар хэвлэлийн газрын редактор Б.Батбаатар

#45 Жорж Лейкофф "Зааны тухай бүү бод!"

October 13, 2023 16:05 - 29.2 MB

Нью-Йорк Таймс сонины бестселлэр "Зааны тухай бүү бод!" ном хэвлэгдэн гарсан даруйдаа АНУ-д олны анхаарлыг ихэд татаж, унших ёстой номын жагсаалтад зүй ёсоор орсон чухал бүтээл юм. Улс төрийн маргаан мэтгэлцээн гэдэг үг яриагаараа сонгогчдын оюун санаа, зүрх сэтгэлийг өөртөө байлдан дагуулж эхлэх үед л жинхэнэ утгаараа хэрэгждэг аж. Санаа бодлоо зөв ойлгуулж, амжилттай харилцах нь улс төрийн үйл хэргийн амин сүнс. Үүний тулд өөрсдийгөө тэдний байр суурин дээр тавьж ямар үнэт зүйлстэй, ертөн...

Тэрслүү яриа #5 - Хүүхэд яагаад өөртөө итгэлгүй болдог вэ?

October 12, 2023 16:04 - 37.5 MB

"Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. Хүүхэд яагаад өөртөө итгэлгүй болдог вэ? Тэднийг өөртөө итгэлтэй болгохын тулд томчууд юу хийж чадах бол? Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн зөв арга бол “ИТГЭЛ” хүлээлгэх гэдэгтэй та санал нэгдэх үү? Эдгээр асуултуудын хариултыг бид хамтдаа хайсан юм. Подкастаа сонсоод өөрийн хариултаа олоорой.

#22 Кэтрин Мэнсфилд "Гадаа үдэшлэг"

October 12, 2023 12:12 - 45.6 MB

Уламжлалт бус хэр нь сонирхолтой өгүүллэгүүдээрээ Мэнсфилд англи өгүүллэгийн уламжлалд шинэ чиглэлийг авчирсан юм. Өдгөө Мэнсфилдийн өгүүллэгүүд дэлхийн дөчин хэлээр орчуулагджээ. Мэнсфилд нийтдээ зуу гаруй өгүүллэг бичсэнээс уран зохиолын чанар чансаа болон уншигдаж, судлагдсан байдлыг харгалзан 12 өгүүллэгийг сонгон энэхүү номд оруулжээ. Кэтрин Мэнсфилд бол Виржиниа Вүүлфээс гадна англи хэлээр бүтээлээ туурвигч ХХ зууны хамгийн нөлөө бүхий эмэгтэй зохиолчдын нэгд зүй ёсоор тооцогддог. Тэ...

#35 Беате Тереза Ханика "Хайрын тухай надад яриач"

October 11, 2023 09:06 - 44.2 MB

Тэр жинхэнэ хайрын эзнийг бусдаас юугаар нь ялгах юм бол? Дүр төрх нь зүрх рүү шууд харван ормогцоо л хэвд цутгасан юм шиг яв цав таарчхаад, байрыг нь өөрчилж ч, бүрмөсөн устгаж ч болдоггүй юм болов уу? Эцэст нь нэг жинхэнэ хайртайгаа учрахаараа хүн яаж ч чадалгүй өмнө нь сөхөрдөг хэрэг үү?Уг зохиолоос та бүхэн загвар өмсөгчийн замнал дуусгавар болж, гоо үзэсгэлэн нүүрээ буруулахад нэгэн үе од болон гялалзаж явсан загвар өмсөгч нарт ямар сэтгэгдэл төрдөг бол?, Загварын ертөнцөд ямар ямар сүүд...