Шатрын тууж хэмээх зохиол Цвейгийн туурвилууд дундаас Баруунд хамгийн ихээр алдаршсан бүтээлүүдийн нэгд тооцогддог. Уг тууж дэлхийн дахинд хэдэн саяар худалдаалагдсан төдийгүй Герман, Австри зэрэг улсад дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт зүй ёсоор багтдаг юм. Тэрээр уг туужаа Бразиль улсад цагаачлан амьдарч байхдаа бичсэн бөгөөд 1942 онд амиа хорлон нас нөгчихөөсөө ердөө хэдхэн хоногийн өмнө Америкийн хэвлэлийн газартаа илгээж байжээ. Шатрын тууж зохиол Цвейгийн нацизмын тухай бичсэн цорын ганц бүтээл билээ.
Ер нь шатрыг тоглоом гэж нэрлэх нь хэр зохимжтой вэ? Нэр сүрийг нь гутаан бууруулсан хэрэг биш гэж үү?