Reader подкастын цоо шинэхэн дугаарт бид цэл залуухан зохиолч А.Маралын "Зүүдний даяанч" хэмээх номын талаар хөөрөлдлөө."Заримдаа та хэн нэгнийг үгүйлэхэд тэр хүн хажууд чинь байхгүй, байх ч боломжгүй үед гомдол төрж хамаг бие чинь зарсхийж өөр хэнийг ч ойртуулахгүй өргөстэй мэт болдоггүй гэж үү? Сэтгэлдээ өөр нэгэн шүүгээ нээчхээд тэнд төсөөллийнхөө ертөнцийг нээчихсэн юм."

"Тэр л харцаар удаан ширтэж байснаа гараад явчихсан билээ. Энэ бидний сүүлчийн уулзалт байсан юм."

"Ядаж зөрөөд өнгөрөхөд бие биеэ танин хараад л харцнаас нь хариултаа мэдээд өнгөрөх сөн."

"Хамгийн сүүлд харсан төрх нь өөрчлөгдөн шанаа нь тодорч, нүд нь томрон улам гоо үзэсгэлэнтэй бүсгүйн дүрээр зүүдэнд ирнэ. Өглөө сэрэхэд түүний үнэр өрөөгөөр ханхийж, тун ойрхон байгаа мэт мэдрэгдэнэ."

"Саяынх зүүд байв уу? эсвэл бодит явдал уу? хэмээн балмагдсандаа хамаг бие чичрэн, хүйтэн хөлс цуван, орон дотроо удаан хөлбөрөхөд удалгүй нар гийж өглөө боллоо."
Эдгээр эшлэлүүд нь “Зүүдний даяанч” номыг улам уншууртай болгож чадсан гэмээр.
Сэтгэл догдлуулам дурсамжууд, зүрх зүсэм учралууд, зүүдний ертөнцийн бодролууд, санаанд оромгүй төсөөллүүд, залуу хүний ганцаардал, харилцан яриануудыг элсний ширхэг мэт нарийвчлан харж, бодит байдал, зүүд хоёрыг ялгахгүй болтол төөрөлдүүлж, утга санаагаа давтагдашгүй атлаа таашгүй, олон үйлдэлт оньсон тоглоом мэт бичсэн уг ном таны зүрхний гүн рүү өнгийх болно.

СЭДЭВ: “Зүүдний даяанч” номын тухай | Зүүд ба зэргэлдээ ертөнц
МОДЕРАТОР: Б.Дөлгөөн (Sciences Po их сургуулийн судлаач, улс төр судлаач)
ЗОЧИД:

- А.Марал ("Зүүдний даяанч" номын зохиогч) - Г.Өсөхсарнай (Уншигчийн төлөөлөл)

Reader подкастын цоо шинэхэн дугаарт бид цэл залуухан зохиолч А.Маралын "Зүүдний даяанч" хэмээх номын талаар хөөрөлдлөө.

"Заримдаа та хэн нэгнийг үгүйлэхэд тэр хүн хажууд чинь байхгүй, байх ч боломжгүй үед гомдол төрж хамаг бие чинь зарсхийж өөр хэнийг ч ойртуулахгүй өргөстэй мэт болдоггүй гэж үү? Сэтгэлдээ өөр нэгэн шүүгээ нээчхээд тэнд төсөөллийнхөө ертөнцийг нээчихсэн юм."