Үе үеийн хүүхэд, залуусын хамгийн дуртай баатруудын нэг залуу шидтэн Харри Поттерийн түүх эхлээд аль хэдийнэ 20 жил ой өнгөрчээ. Уг түүхийг бүтээгч Ж.Роулинг 12 хэвлэлийн компаниас татгалзсан хариу авсны эцэст "Философийн чулуу" нэртэй эхний дэвтрээ ердөө 500 хувь хэвлүүлсэн нь дэлхийн уран зохиолын түүхэнд тодоор бичигдэх агуу аяллын эхлэл болсон юм. 7 цуврал нь дэлхий дахинд 500 сая гаруй хувь борлогдон рекорд тогтоож, 89 орны хэлээр орчуулагдсанд гайхах зүйлгүй юм. 20-р зууны сүүл, 21-р зууны эхэн үеийн утга зохиолын ертөнцөд "хувьсгал" хийж, үе үеийнхнийг байлдан дагуулсаар буй шидтэн хүүгийн түүхийг өгүүлэх цувралыг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэсээр байна.
Бид энэ удаа орхиж явмааргүй найзууд, дуусгаж хаамааргүй дурсамжууд, өнгөрсөн үлдээмээргүй мөчүүд, хэзээ ч хуучрашгүй, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй, хэзээ ч гайхашруулж дуусахгүй адал явдлын талаар ярилцлаа.