“Есүс тэндээс явж, Тир, Сидон хавьд ирэв. Үзэгтүн, нэгэн канаан эмэгтэй тэр мужаас ирж —Эзэн, Давидын Хүү, намайг өршөөгөөч. Охинд минь чөтгөр айхтар шүглэчихлээ гэж орилов. Харин Есүс түүнд нэг ч үг хариулсангүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс —Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй араас маань орилсоор байна шүү дээ гэж гуйв. Гэтэл Есүс —Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хоньдод илгээгдсэн юм гэсэн боловч өнөөх эмэгтэй ирээд, Түүний өмнө мөргөж —Эзэн, надад туслаач гэхэд Есүс —Хүүхдүүдийн талхыг авч, нохдод хаях нь сайн биш ээ гэв. Харин тэр —Тийм ээ, Эзэн. Гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгийг иддэг шүү дээ гэсэнд Есүс —Эмэгтэй, итгэл чинь агуу юм. Хүссэнээр чинь болог гэхэд охин нь тэр цагт эдгэрчээ.
https://bible.com/bible/1590/mat.15.21-28.АБ2013”
‭‭Матай‬ ‭15‬:‭21‬-‭28‬ АБ2013‬

---

Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/yanjmaajutmaan/support