“Оройн зоогийн үеэр, Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийнээ өгөхөд Эцэг нь бүхнийг мутарт нь өгснийг болон Бурханаас ирээд Бурхан өөд буцан явж байгаагаа Есүс мэдээд, зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлан, алчуур авч бүслэв. Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв.
https://bible.com/bible/1590/jhn.13.2-5.АБ2013”
‭‭Иохан‬ ‭13‬:‭2‬-‭5‬ АБ2013‬ “Харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм. Есүс —Тиймээс Би та нарт “Энэ нь Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй” гэж хэлсэн хэмээн айлдлаа. Үүнээс болж Түүний дагалдагчдаас олноороо буцаж, цаашид Түүнтэй хамт явсангүй.
https://bible.com/bible/1590/jhn.6.64-66.АБ2013”
‭‭Иохан‬ ‭6‬:‭64‬-‭66‬ АБ2013‬ “Есүс эдгээрийг хэлээд, сүнсэндээ шаналж, гэрчлэн —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана гэлээ.
https://bible.com/bible/1590/jhn.13.21.АБ2013”
‭‭Иохан‬ ‭13‬:‭21‬ АБ2013‬

---

Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/yanjmaajutmaan/support