UNLOCK Podcast artwork

UNLOCK Podcast

168 episodes - English - Latest episode: about 1 month ago - ★★★★★ - 814 ratings

UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!

Education
Homepage Apple Podcasts Google Podcasts Overcast Castro Pocket Casts RSS feed

Episodes

How to raise an adult

March 17, 2024 11:25 - 1 hour - 55.1 MB

#163 How to raise an adult by Julie Lythcott-Haims Энэ удаагийн дугаараа бид хүүхдээ утга учиртай амьдралд хэрхэн бэлдэж, тэднийг бие даасан, аз жаргалтай том хүн болгож төлөвшүүлэх талаар сонирхолтой номыг танилцуулж байна. Багаас нь хүүхдийнхээ урдуур хэт орж бүх зүйлийг нь бэлдэх нь эцэг эхчүүдийн бодсоноос ч олон сөрөг үр дагавруудтай юм.

#162 Clearing the air

January 31, 2024 15:40 - 1 hour - 61.6 MB

Шинэ оны эхний дугаараараа бид утааны талаарх бэстсэллэр номнуудын нэгийг танилцуулж байна. Энэ бүтээл нь олон улсын томоохон хотуудын түүхэн хорт утаануудын жишээ, түүнийг хэрхэн шийдвэрлэж ирсэн талаар цогц судалгаатай бичигдсэнээрээ онцлог юм.

#161 The Woman in Me

December 27, 2023 07:40 - 1 hour - 64.2 MB

#161 The Woman in Me Энэ удаагийн дугаартаа Britney Spears-н ѳѳрийнх нь бичсэн "The Woman in Me" номыг хүргэж байна. Олон алдартай дуу, уран бүтээлээ гаргаж Попын Гүнж хэмээн дэлхийд нэрлэглэж байсан алдарт дуучин Britney Spears нь 2008-2021 онд 13 жилийн турш conservatorship (асран хамаалагчын дор) амьдарсан. 2021 онд үүнээс гарсанаасаа хойш анх удаагаа түүний амьдрал юу тохиолдож байсныг ѳѳрѳѳ бичсэн энэхүү номоороо бидэнд тайлбарласан болно.

#160 What Happened to You?

November 18, 2023 04:00 - 1 hour - 62.5 MB

#160 What Happened to You? by Oprah Winfrey and Bruce D. Perry Энэ удаагийн дугаартаа "What Happened to You?" буюу "Чамд юу тохиолдсон бэ?" номыг хүргэж байна. Таны амьдралд тохиолдсон үйл явдалууд, тэр тундаа бага насанд тохиолдсон хүнд, хэцүү мѳчүүд нь траума болон үлдэж, хэрхэн энгийн ѳдѳр тутмын амьдралд том нѳлѳѳтэй байдагыг, мѳн тэрхүү нѳлѳѳнѳѳс хэрхэн ангижрах боломжтойг энэхүү номноос олон жишээгээр мѳн сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс нь мэдэж авах болно.

#159 The 7 Habits of Highly Effective Families

November 05, 2023 16:48 - 1 hour - 63.6 MB

11 сарын эхний дугаараараа бид "Өндөр үр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал" номоороо алдартай Стефен Кови зохиогчийн бичсэн "Өндөр бүр бүтээмжтэй гэр бүлүүдийн 7 дадал" номыг хүргэж байна. Гэр бүл, хосын харилцаа, хүүхдийн хүмүүжил гээд гэр бүлтэйгээ хэрхэн аз жаргалтай амьдрахад хэрэгтэй үнэ цэнтэй зөвлөгөөнүүдийг энэ бүтээлээс та олж авах болно.

#158 Atomic Habits

September 20, 2023 03:00 - 1 hour - 66.2 MB

#158 Atomic Habits by James Clear Энэ удаагийн дугаартаа дадал зуршилын тухай номнуудын классикуудын нэг болох "Atomic Habits" номыг хүргэж байна. Жижиг дадал зуршилыг ѳдѳр болгон хэрэгжүүлсэнээр амьдралд том ѳѳрчлѳлт гардаг. Тэгвэл хэрхэн сайн дадал зуршилыг сурч, муу дадал зуршилаас холдож болох тухай энэ номонд 4 дадал зуршилын хуулиар тайлбарлах болно. Мѳн, энэ дугааарт сонсогчиддоо зориулсан онцгой бэлэгтэй байгаа. Ямар бэлэг болон бэлэгний Promo code-г дугаараа сонсоод олж аваарай. Өн...

#157 Surrounded by Idiots

August 19, 2023 07:05 - 1 hour - 46.5 MB

Хүн хоорондын харилцаа бол бүх зовлонгийн үндэс гэдэг. Тэгвэл бид энэ удаагийн дугаараараа өөрийгөө болон бусдыг ойлгоход ихээхэн үр дүнтэй гайхамшигтай номыг танилцуулж байна.

#156 Stop overthinking

June 29, 2023 03:45 - 1 hour - 56.1 MB

#156 Stop Overthinking by Nick Trenton Энэ удаагийн дугаартаа "Stop Overthinking" буюу "Хэт их ургуулан бодохоо зогсоо" номыг хүргэж байна. Хэт их ургуулан бодох нь зѳвхѳн толгой дотор байгаа бодол юм шиг боловч бидний бодит амьдралд ихээр нѳлѳѳлдѳг. Үүний шалтгаан болох сэтгэлийн тавгүй байдал, стресс зэрэгийг хэрхэн багасгаж санаа бодолоо тогтвортой тайван байлгах арга техникүүдийг энэхүү номноос олж мэдэх болно.

#155 That will never work

June 05, 2023 16:32 - 1 hour - 49.1 MB

Өдгөө Дэлхийн 190 гаруй оронд 200 гаруй сая тогтмол хэрэглэгчтэй Netflix 1997 онд онлайнаар DVD түрээсэлдэг жижигхэн стартап байсныг та мэдэх үү? Энэ удаагийн дугаараа бид Netflix компаний үүсгэн байгуулагч, анхны Гүйцэтгэх захирал нь уг брэндийг хэрхэн бүтээсэн талаарх өөрийн түүхээ хуваалцсан сонирхолтой номыг танилцуулж байна.

#154 Women and Leadership

May 06, 2023 03:00 - 1 hour - 80.9 MB

Австралийн ерөнхий сайд асан Julia Gillard болон Нигер улсын сангийн сайд асан, Дэлхийн Худалдаан Байгууллагын тэргүүн Ngozi Okonjo-Iweala нарын хамтран бичсэн сонирхолтой номын хүргэж байна. Эмэгтэйчүүд улс төр, нийгмийн амьдралд манлайлахад тулгардаг нийтлэг бэрхшээлүүд болон түүнийг хэрхэн даван гарах талаар олон сонирхолтой жишээгээр баяжуулан бичсэн гайхалтай нэгэн номыг та бүхэндээ хүргэж байна

#153 He's not lazy

April 10, 2023 16:42 - 1 hour - 47.9 MB

Энэхүү дугаараа бид өсвөр насны хөвгүүдтэй эцэг эхчүүдэд зориулан мэргэжлийн сэтгэлзүйчийн бичсэн гайхалтай бүтээлийг уг номын орчуулагч Дэмбэрэлмаагийн хамт танилцуулах болно. Таны хүү залхуу биш, харин түүнд юу тохиолдоод байгааг та энэ номноос сонсоорой.

#152 The Art of Loving

March 04, 2023 13:02 - 1 hour - 39.1 MB

Энэ удаагийн дугаараараа бид 1956 онд бичигдсэн цагаасаа эхлэн хайрын онолын сонгодог ном хэмээн ам дамжин яригдсан сонгодог бүтээлийг хүргэж байна. Хайрлах нь урлаг мөн үү, хэрэв мөн бол бид хайрын талаар юуг ойлгож мэдэх хэрэгтэй вэ, тэр ойлголт чинь магадгүй таны амьдралыг харах өнцгийг өөрчилж болно.

#151 The Comfort Book

February 06, 2023 17:41 - 1 hour - 45.9 MB

Удаан хүлээлгэсэн дугаараараа бид 2021 оны шилдэг номуудын нэг, бэстсэллэр зохиогч Matt Haig-н бүтээлийг танилцуулж байна. Сэтгэлээр унасан, жаахан эморсон үедээ уншиж өөрийгөө тайтгаруулж, итгэл найдвар олох ном шүү :)

#150 Happiest Man on Earth

January 13, 2023 06:56 - 1 hour - 49.3 MB

#150 The Happiest Man on Earth by Eddie Jaku 2023 оны эхний дугаараараа "The Happiest Мan on Earth" буюу ”Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн” номыг та бүхэндээ хүргэж байна. Дэлхийн хоёр дугаар дайны үеээр еврей гаралтай Германы иргэн Eddie Jaku нь Аушвицийн бөөнөөр хорих лагераас амьд гарсан цѳѳн хүмүүсийн нэг юм. Хүний тѳсѳѳлѳмгүй аймшигт жилүүдийг ѳѳрийн биеэр туулсан тэрээр тэрхүү туршлагаасаа сурсан зүйлүүд, амьдралд аз жаргалтай байхад юу чухал вэ, яагаад ѳѳрийгѳѳ хамгийн аз жаргалта...

#149 How I Built This

December 04, 2022 05:30 - 1 hour - 62.2 MB

Энэ удаагийн дугаараараа бид алдарт "How I built this" подкастыг бүтээгч, хөтлөгч Гай Разын 200 гаруй амжилттай бизнес эрхлэгчтэй ярилцсан дугаарууд дээрээ үндэслэн бичсэн гайхалтай номыг хүргэж байна. Өөрийн бизнесийг эхлүүлэхээр мөрөөдөлж байгаа эсвэл эрхэлж байгаа хэн бүхэн тэрхүү аялалдаа ямар саад бэрхшээл асуудлууд тулгарч болдог вэ, тэдгээрийг амжилттай бизнес эрхлэгчид хэрхэн даван туулдаг вэ талаар бодит жишээнүүдтэй танилцаж, олон асуултынхаа хариултыг энэ номноос олно гэдэгт бид и...

#148 The Richest Man in Babylon

November 13, 2022 15:13 - 1 hour - 42.6 MB

Энэ удаагийн дугаараараа бид тэртээ 5000 жилийн өмнө эртний Грекийн Вавилон хотод болсон үйл явдал дээр үндэслэн бичигдсэн хувийн санхүүгийн талаарх сонгодог номыг хүргэж байна. Хэрхэн санхүүгийн сахилга баттай болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ гэсэн хэзээ ч хуучрахгүй асуултанд эртний хамгийн баян хот гэгдэж байсан Вавилон хотын иргэд хэрхэн хариулсан талаар, мөн тэрхүү үнэт мэдлэг, ухаан нь өнөөдөр ч бидний амьдралд хэрхэн үр нөлөөгөө үзүүлж болох талаар та энэ номноос ойлгох болно. Даш...

#147 An Invisible Thread

October 22, 2022 23:00 - 1 hour - 61.2 MB

#147 An Invisible Thread by Laura Schroff Энэ удаагийн дугаартаа "An Invisible Thread" буюу "Үл үзэгдэгч утас" номыг хүргэж байна. Хэвлэгдэн гарсанаасаа хойш олон сая уншигчидын сэтгэлийг хѳдѳлгѳж, нэгийг бодогдуулсан энэхүү номонд 1986 онд Нью-Йорк хотод нэгэн эмэгтэй гудамжинд гуйлга гуйж байсан бяцхан хүүтэй таарсанаар тэдний амьдрал хэрхэн ѳѳрчлѳгдсѳн тухай бодит түүхийг ѳгүүлэх болно.

#146 Can't hurt me

October 01, 2022 06:14 - 1 hour - 52.2 MB

#146 Can't Hurt Me by David Goggins Энэ удаагийн дугаартаа дэлхийн хамгийн тэсвэр хатуужилтай эр гэдэгээрээ алдартай АНУ-н далай, газар, агаарын тусгай зэвсэгт хүчиний цэрэг (SEAL) байсан David Goggings-н бичсэн "Can't hurt me" номыг хүргэж байна. Энэхүү номноос сэтгэл, оюун санааны хатуужлыг хэрхэн олж болох тухай зохиолч маань ѳѳрийн туулж ѳнгѳрүүлсэн туршлагаасаа тайлбарласаныг олж мэдэх болно. Жич: David Goggings бол бидний #15 дахь дугаартаа оруулсан "SEAL-тэй амьдарсан 31 хоног" номон д...

#145 Dip by Seth Godin

September 17, 2022 17:55 - 40 minutes - 24.2 MB

Маркетингийн гүрү, олон улсын бэстсэллэр номнуудын зохиогч Сет Годингийн бичсэн энэхүү ном нь аливаа нөхцөлд хэзээ бууж өгөх вэ, хэзээ тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй вэ гэдгийг стратегийн талаас энгийн ойлгомжтой хариулт өгснөөрөө онцлог ном юм.

#144 We should all be feminists

August 27, 2022 17:42 - 53 minutes - 38.4 MB

#144 We should all be feminists by Chimamanda Ngozi Adichie Энэ удаагийн дугаартаа Нигер улсын зохиолч, сэтгүүлч Chimamanda Ngozi Adichie-н бичсэн "We should all be feminists" буюу "Бид бүгдээрээ феминист байх хэрэгтэй" номыг хүргэж байна. Анх 2012 онд TedTalk дээр хийсэн илтгэл нь ном болон хэвлэгдсэн. Энэхүү ном нь бид феминист гэхээр л эрэгтэй хүмүүсийг үзэн яддаг ууртай тэмцэгч эмэгтэйчүүд гэсэн ташаа ойлголттой байдгыг ёжлон эхэлж, феминизм гэдэг бол бидний ѳдѳр тутмын амьдралд тохиолддо...

#143 Simpler

August 15, 2022 09:08 - 1 hour - 68 MB

#143 Simpler by Cass Sunstein Энэ удаагийн дугаартаа бидний #21 дэх дугаарт орж байсан "Nudge" номын зохиолч Cass Sunstein-ны бичсэн "Simpler" номыг хүргэж байна. Обамагын засгийн газарт ажиллаж байхдаа засгийн газарыг хэрхэн илүү энгийн болгох, хууль дүрэмийг хэрэглэгчид болох иргэддээ хэрхэн хүртээмжтэй болгох гэх мэт сэдвээр ажиллаж байсан туршлагаасаа хуваалцдаг. Зѳвхѳн засгийн газар гэлтгүй хувийн байгууллагууд ч мѳн хэрэгжүүлж болох сонирхолтой санаануудыг энэхүү номноос олж мэдэх болно.

#142 It didn't start with you

July 30, 2022 18:54 - 1 hour - 51.1 MB

Та бидний өдөр тутмын зовнил, сэтгэлийн дарамт зэрэг нь магадгүй бидний ээж аав, өвөө эмээ, өмнөх үеэс удамшин ирж бидний далд ухамсарт нуугдсан байдаг. Үүнийгээ анзаарахгүй бол бид өөрсдийн айдас, сэтгэлийн шархандаа захирагдан амьдрах болдог. Өөрийгөө ойлгохын тулд аав ээж, өвөг дээдсийнхээ туулсан амьдралын талаар сонирхон судлах нь чухал юм гэсэн сонирхолтой санаануудыг энэ номонд өгүүлдэг.

#141 Where good ideas come from

July 17, 2022 10:06 - 1 hour - 47.1 MB

Бэст селлер зохиогч Стивин Жонсоны бичсэн уг ном нь шинэ иновацлаг санаа хэрхэн төрдөг, түүнд ямар хүчин зүйлс хамгийн чухал байдаг талаар сонирхолтой түүхэн жишээнүүдээр тайлбарласнаараа онцлог бүтээл ажээ. Шинийг санаачлах чадвараа сайжруулахын тулд бид өдөр тутамдаа ямар зүйлсийг хэрэгжүүлж болох тухай энэ номноос танилцаарай.

#140 The World for Sale

July 03, 2022 23:09 - 1 hour - 63.6 MB

#140 The World for Sale Энэ удаагийн дугаартаа "The World for Sale" хэмээх дэлхийн commodity traders буюу түүхий эдийн худалдаачидын тухай тун сонирхолтой номыг хүргэж байна. Энэхүү номноос Монгол улсад ихээхэн хамааралтай Commodity traders гэж хэн болох, одоог хүртэл тэр болгон нийтэд мэдэгдээд байгаагүй хѳшигний цаана болж байсан тэдний үйлдэл, худалдаа нь хэрхэн түүх, үлс тѳр, эдийн засагт том нѳлѳѳ үзүүлж ирсэн, commodity traders-н үүрэг, нѳлѳѳ зэргийг олон сонирхолтой баримтаар олж мэдэх...

#139 The Checklist Manifesto

June 20, 2022 12:37 - 1 hour - 46.3 MB

Ээлжит дугаараараа бид Checklist буюу "Нягтлах зүйлсийн жагсаалт" номыг танилцуулж байна. ШУ, технологи улам хөгжиж нарийн ээдрээтэй болж байгаа өнөө үед хүнээс хамааралтай алдааг багасгахын тулд Checklist-г хэрхэн үр дүнтэй ашиглаж болохыг барилга, анагаах ухаан, агаарын нислэг гээд олон салбарын сонирхолтой жишээгээр тайлбарлах болно.

#138 Money

June 04, 2022 03:00 - 1 hour - 46.2 MB

#138 Money by Yuval Noah Harari Энэ удаагийн дугаартаа Yuval Noah Harari-гийн бичсэн "Money" буюу "Мѳнгѳ" номыг хүргэж байна. 100 гаруйхан хуудастай богино боловч маш сонирхолтой, гүн гүнзгий агуулгатай энэхүү номноос мѳнгѳний түүх, мѳнгѳ болон капиталын түүхэнд үзүүлсэн том нѳлѳѳ, түүнчлэн, ѳнѳѳгийн либерал нийгэм хаашаа чиглэж байгаа гэх мэт маш том, сонирхолтой асуултуудын хариултыг авах болно.

#137 Complications

May 21, 2022 03:00 - 1 hour - 51.8 MB

Энэ удаагийн дугаартаа мэс заслын эмч, зохиолч Atul Gawande-гийн бичсэн "Complications" хэмээх маш сонирхолтой номыг танилцуулж байна. Резидэнт эмч байхдаа бичсэн энэхүү номондоо, мэс заслын үеэр тохиолддог хүндрэлүүдээс гадна эмнэлэг, эмчилгээ, анагаах ухааны салбарт тохиолддог хүндрэлүүд, мухардмал байдлыг мэс засалын эмчийн үүднээс, эмнэлэгийн дотор ажилладаг хүний ѳнцѳгѳѳс олон сонирхолтой, нүдэнд харагдсан жишээгээр тайлбарладаг.

#136 The 5 love languages of children

May 08, 2022 04:41 - 1 hour - 57.5 MB

Энэ удаагийн дугаараа бид Томё Улаанбаатар сургуулийн дэд захирал Ариунтунгалагийг урьж "Хүүхдийн хайрын 5 хэл" хэмээх гайхалтай номыг танилцуулж байна. Хүүхдийн сэтгэл хайраар дүүрэн байх нь ямар чухал, тэр тусмаа хайрын савыг дүүргэхэд хүүхдийнхээ хайрын хэлийг тодорхойлж тэр хэлээр нь хайраа илэрхийлж байх нь ямар ач холбогдолтой талаар сонирхолтой жишээнүүд дээр ярилцлаа.

The 5 love languages of children

May 08, 2022 04:41 - 1 hour - 57.5 MB

Энэ удаагийн дугаараа бид Томё Улаанбаатар сургуулийн дэд захирал Ариунтунгалагийг урьж "Хүүхдийн хайрын 5 хэл" хэмээх гайхалтай номыг танилцуулж байна. Хүүхдийн сэтгэл хайраар дүүрэн байх нь ямар чухал, тэр тусмаа хайрын савыг дүүргэхэд хүүхдийнхээ хайрын хэлийг тодорхойлж тэр хэлээр нь хайраа илэрхийлж байх нь ямар ач холбогдолтой талаар сонирхолтой жишээнүүд дээр ярилцлаа.

#135 Syndromes of corruption

April 23, 2022 04:00 - 1 hour - 43.6 MB

#135 Syndromes of corruption by UNLOCK Podcast

#134 The Basics of bitcoin and blockchains

April 09, 2022 03:00 - 1 hour - 63.9 MB

#134 The Basics of Bitcoins and Blockchains by Antony Lewis Энэ удаагийн дугаартаа зочин МУИС-н дэд професор М.Золжаргалын хамт Bitcoin болон blockchain-ныг яг ард нь байгаа суурь технологийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан The basics of Bitcoins and Blockchains номыг хүргэж байна. Мѳнгѳ, дижитал мѳнгѳ, криптограф, крипто валютын үндсэн ойлголт ба технологи, bitcoin, ethereum, дижитал токен, blockchain-ны технологи, ICO гэх мэд маш сонирхолтой бѳгѳѳд чухал мэдлэгийг энэхүү номноос олж...

#133 Myths of PR

March 26, 2022 03:00 - 1 hour - 47 MB

#133 Myths of PR by UNLOCK Podcast

#132 The Art of Learning

March 12, 2022 04:00 - 1 hour - 47.9 MB

Энэ удаагийн дугаараараа бид шатрын гоц авьяастан хүүхэд байсан, шатрын Дэлхийн аварга, дорнын тулааны урлаг Тай Чи-гийн Дэлхийн аварга Josh Waitzkin-ий бичсэн "Суралцахуйн урлаг" номыг танилцуулж байна. Энэ ном бол аливаа чадварыг төгс эзэмшихийн тулд хүн ямар хандлага сэтгэхүйгээр суралцах хэрэгтэй талаар, ямар бэрхшээлүүдийг даван туулдаг талаар их мастерийн сонирхолтой практик туршлага дээр тулгуурлан бичигдсэнээрээ тун онцгой ном юм.

#131 Justice by Michael Sandel

February 26, 2022 04:00 - 1 hour - 51.8 MB

Энэ удаагийн дугаараараа Харвардын Их сургуулийн хамгийн алдартай лекцүүдийн нэг Майкл Сандел профессорын "Шударга ёс"-ны лекцүүдийг эмхэтгэсэн гайхалтай бүтээлийг танилцуулж байна. Баяртай мэдээ дуулгахад сонсогчдын маань хэдийнээ танил болсон "Ад үзэгдэх зориг" номын орчуулагч ТОМё БОДё маань энэхүү бүтээлийг монгол хэлнээ орчуулжээ. Номыг Mplus-с унших боломжтой: https://www.mplus.mn/shudarga-yosnii-lekts-1

#130 No Filter

February 12, 2022 04:00 - 1 hour - 70.7 MB

Энэ удаагийн дугаартаа "No Filter" номыг хүргэж байна. Энэхүү ном нь бидний олонхын хэрэглэдэг инстаграмын бодит түүхийг анх үүсгэн байгуулагдах цагаас эхлээд, ямар замыг туулж, одоо дэлхийн 2 дах хамгийн том нийгмийн сүлжээ болсоныг ѳгүүлэх болно. Бидний мэдэээгүй олон сонирхолтой хѳшигний цаана болсон үйл явдалын тухай мѳн олж мэднэ. Цахим хэлбэрээр уншихыг хүсвэл Mplus-д байгаа шүү ❤️

#129 Stillness is the key

January 29, 2022 04:00 - 1 hour - 52 MB

Энэ удаагийн дугаартаа "Stillness is the key" буюу "Тогтуун байх нь гол түлхүүр" номыг хүргэж байна. Оюун ухаан, зүрх сэтгэл, бие махбодио хэрхэн тогтуун байлгах тухай энэхүү номноос мэдэж авах болно.

#128 The way we work

January 15, 2022 04:00 - 1 hour - 50.1 MB

Шинэ оны ээлжит дугаараа бид монгол хэлнээ "Амжилттай ажиллах нь" нэрээр орчуулагдсан сонирхолтой номыг "Гэр бүл анхаарлын төв"-н зочин Гансүхийн хамт хүргэж байна. Өөрийн болон бусдын ажиллах, суралцах хэв маяг, онцлогийг ойлгосноор хэрхэн үр бүтээлтэй ажиллах вэ, багийн ажиллагаагаа сайжруулах вэ, бусдыг зөв удирдан чиглүүлэх вэ гэдэг талаар та энэ номноос бид суралцах болно.

#127 Angel

January 01, 2022 04:00 - 1 hour - 76.1 MB

Шинэ оны эхний дугаараараа бид гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын талаарх гайхалтай номыг уншин Шарк танк нэвтрүүлгийн Энхтүвшин шарктай цуг хүргэж байна. Энэ номноос Дэлхийн алдартай технологийн компаниудыг санаанаас тэрбум толларын компани болгоход Анжел инвесторууд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ, оруулсан хөрөнгө оруулалтаа хэрхэн 100, 1000 дахин өсгөдөг талаар танилцахаас гадна, Энхтүвшин шаркаас Монголд Анжел инвестментийн нөхцөл, боломж хэр байдаг талаар үнэт туршлагаас нь ярилцлаа. Анло...

#126 So you've been publicly shamed

December 11, 2021 04:00 - 1 hour - 46.9 MB

Энэ удаагийн дугаартаа "So You've Been Publicly Shamed" хэмээх номыг танилцуулж байна. Олны ѳмнѳ шившиг болох, нэр хүнд, амьдралаа ямар амархан алдах боломжтой, тэр тундаа цахим ертѳнц үүнийг маш ихээр хурдасгаж байгаа тухай олон сонирхолтой баримт, жишээг энэхүү номноос олж мэдээрэй.

#125 Steal like an artist

November 27, 2021 04:00 - 1 hour - 45.3 MB

New York Times-н бэстсэллэр зохиогч Austin Kleon-ы бичсэн уг ном нь хүмүүс хэрхэн уран бүтээлч байх вэ, хэрхэн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх талаар маш практик зөвлөгөө өгснөөрөө онцлог юм. Хүн бүр бүтээлч байж чадна, Уран бүтээлч шиг хуулбарла!

#124 Premonition

November 13, 2021 04:00 - 1 hour - 46.2 MB

Энэхүү ном нь АНУ ковидын эсрэг арга хэмжээ авахдаа яагаад цаг алдаж, ямар асуудлуудтай тулгарч байсан, засгийн газраа ятган үнэмшүүлж зөв чиглүүлэхэд хэсэг бүлэг эрдэмтдийн үүрэг роль ямар байсан тухай өгүүлнэ. Michael Lewis хэмээх алдартай зохиогчийн 2021 онд гаргасан шинэхэн бүтээл бөгөөд энэхүү ном нь энэ оны хүлээлт өндөртөй номуудын нэг билээ.

#123 The Psychology of Money

October 30, 2021 03:00 - 1 hour - 49 MB

#123 The Psychology of Money Энэ удаагийн дугаартаа "The psychology of money" буюу Мѳнгѳний сэтгэл зүйн тухай номыг хүргэж байна. Санхүүгийн салбарт ажилладагүй байсан ч хүн бүр ѳдѳр тутам нийгэмд оролцохдоо үргэлж мѳнгѳтэй харилцаанд орж байдаг. Энэхүү ном нь хэрхэн баян болох тухай биш, харин мѳнгѳтэй хэрхэн зѳв харьцах, хѳрѳнгѳ оруулалт болон эдийн засгийн мэдээг хэрхэн ойлгох, хуримтлал яагаад чухал болох гэх мэтийг сэтгэл зүйн талаас нь тайлбарлаж, хүн бүрт хэрэгтэй зѳвлѳгѳѳг багтаасан б...

#122 Rework

October 16, 2021 03:00 - 1 hour - 45.8 MB

#122 Rework Энэ удаагийн дугаартаа шилдэг номын жагсаалтанд удаа дараалан орж байсан Rework номыг танилцуулж байна. Түгээмэл байдаг бусад бизнесийн номоос огт ѳѳр ѳнцѳгѳѳс бизнес эхлүүлэх болон эрхлэхэд гаргадаг алдаа, жишээ нь яагаад бизнесийн тѳлѳвлѳгѳѳ бидэнд хэрэг болдоггүй, яагаад хэт их ажилладаг хүмүүс бизнест хор нѳлѳѳтэй болох, бидэнд яагаад оффис хэрэггүй гэх мэт олон санааг маш ойлгомжтойгоор тодорхой энгийн үгээр тайлбарласан болно.

#121 Ten arguments for deleting your social media accounts

October 02, 2021 04:00 - 1 hour - 42.2 MB

Энэ удаагийн дугаараараа бид сошиал медиа бидний амьдралд хэрхэн нөлөөлж буй болон түүний хор уршгийн талаар Цахиурын хөндийн тэргүүлэх эрдэмтний бичсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Сошиал медиан нөлөөнд автаж хохирохгүйн тулд та ФБ, Гүүглийнхээ акаунтыг устгахаас хэрэгтэй гэдэгтэй та санал нэгдэх үү?

#120 Between The World and Me

September 18, 2021 03:00 - 1 hour - 43.5 MB

Энэ удаагийн дугаартаа 2015 онд хэвлэгдэн гарсан даруйдаа олны анхаарлыг татаж, 2015 Америкийн үндэсний шилдэг номоор шалгарч байсан "Between the world and me" номыг танилцуулж байна. Зохиолч Ta-Nehisi Coates ѳѳрийн 15 настай хүүдээ захидал маягаар бичсэн энэ номноос арьс ѳнгѳѳр ялгаварлан гадуурхагдах гэдэгийг ѳнгѳт арьстай хүний нүдээр ямар байдаг, Америкийн боолчлолын түүх нь ѳнѳѳ үед ямар нѳлѳѳ үзүүлж байгаа, 2020 онд болсон Black Lives Matter хѳдѳлгѳѳний ард байгаа энгийн хүний амьдрал г...

#119 Outliers

September 04, 2021 03:00 - 1 hour - 51.4 MB

#119 Outliers Энэ удаагийн дугаартаа Malcolm Gladwell-н бичсэн "Outliers" хэмээх номыг хүргэж байна. Бид амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг олонтаа сонсож, амжилтын цаана авьяас, нүр их хѳдѳлмѳр байдаг гэдэгийг мэдэх боловч, түүнээс гадна аз завшаан, дахиж олдохгүй боломж, ѳв уламжлал, соёл зэрэг нь хэрхэн нѳлѳѳлсѳнийг тэр болгон мэддэггүй. Эдгээрийг Outliers ном танилцуулах болно.

#118 The Art of Loving

August 21, 2021 04:00 - 41 minutes - 27.3 MB

Ээлжит дугаараараа бид 1956 онд бичигдсэн цагаасаа эхлэн сая сая уншигчдын зүрх сэтгэлд хүрсэн Эрик Фроммын "Хайрлах урлаг" номыг хүргэж байна. Хайр бол мэдрэмж, ид шидээр тохиолддог зүйл биш хүн өөрийн хүчин чармайлтаар бий болгодог, сурч хөгжүүлж болдог чадвар гэдэг өнцгөөс тайлбарласан онцгой бүтээл юм.

#117 An Elegant Defense

August 07, 2021 03:00 - 1 hour - 57.3 MB

#117 An Elegant Defense Энэ удаагийн дугаартаа "An Elegant Defense" буюу гайхамшигт дархлааны системийн тухай номыг танилцуулж байна. Хүн бүрт асар хүчтэй дархлааны систем байдаг боловч бидэнд мэдэгдэхгүйгээр биднийг байнга аюулт ѳвчинѳѳс хамгаалж байдаг энэхүү дархлааны систем хэрхэн ажилладаг тухай, тэвцвэр нь алдагдсан тохиолдолд ямар хор нѳлѳѳтэй болох, яагаад дархлааны систем маань ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ дайрч эхэлдэг болох, ѳдѳр тутмын амьдралдаа юун дээр анхаарах тухай гэх мэт олон сонирхолтой...

#116 The Culture map

July 24, 2021 04:00 - 1 hour - 53.5 MB

Энэхүү дугаараараа бид Дэлхийн олон улс үндэстний соёлын ялгааг 8 хэмжүүрээр хэмжиж, сонирхолтой жишээнүүдээр дүрслэн үзүүлсэн гайхалтай номыг танилцуулж байна. Энэ ном бол яах аргагүй одоо, ирээдүйд олон улсын хүмүүстэй харилцаж, нэг баг болон ажиллах хүн бүрийн уншвал зохих бүтээл болжээ.

#115 Waking up

July 10, 2021 04:00 - 1 hour - 41.1 MB

Энэ удаагийн дугаараа бид бясалгалаар дамжуулан хэрхэн сэтгэлийн амар амгалан, аз жаргалд хүрч болох талаар бичигдсэн Waking up хэмээх гайхалтай номыг танилцуулж байна. Тархи судлаач хүний бичсэн энэхүү ном ямар ч шашин шүтдэг эсвэл шүтдэггүй байсан, хүн бясалгалын арга техникийг ашиглан оюун санаагаа хэрхэн хөгжүүлж болдог талаар, тэдгээрийн арга техникүүдийг энгийн ойлгомжтой тайлбарласнаараа онцлог юм.

Books